Menu

Tuesday 28 October 2014

Мэдээ мэдээлэл

Темпераментийн хэв шинжүүд
Холерик:Хөөрөл ихтэй, тэнцвэргүй, шаралхуу захтай, бусадтай харилцахдаа огцом, түрэмгий, эрч хүчтэй хэв шинж. Сэтгэлийн хөдөлгөөний илрэл хурц, биеэ барих тэсвэр тэвчээр муу.Ийм хэв шинжийн үйл ажиллагаа нь үечилсэн шинжтэй.Өөртөө итгэх итгэл өндөр, бүх зүйл хэвийн үед саад бэрхшээлийг даван туулж, ажилдаа улайран татагдаж дайчин шаргуу ажиллах чадвартай.Харин итгэл нь алдагдаж, хүч нь суларсан үедээ юу ч хийдэггүй./О.Мягмар Сэтгэл судлал 254-261/

Сангвиник:Маш их хөдөлгөөнтэй, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөхөд амархан дасдаг, шинэ орчинд танихгүй хүмүүсийн дунд эвгүйрхэж биеэ барьдаггүй, нийтэч зантай, амьдралын баяр баясгалан сайтай, сэргэлэн цовоо хэв шинжийн хүн. Юмыг сонирхон татагдах нь амархан шинэ соргог зүйлийг олж харах, анхаарлын шилжилт сайн.Харин сонирхолгүй, нэгэн хэвийн шаргуу ажиллагаа шаардсан ажлаас амархан уйддаг.Баярлаж гомдох нь амархан, сэтгэл санааны байдал нь солигдохдоо хялбар.
Флегматик:Сэтгэлийн хөдөлгөөний гадаад илрэл багатай, алхаа гишгээ, үг яриа, үйл хөдлөл нь тогтуун тайван, эхэлснээ дуусгах чадвартай, бусадтай хэвийн, тогтвортой харилцаатай, дэмий чалчих дургүй, аливаад тайван тэвчээртэй хандах чадвар сайтай.Хүнтэй танилцах, шинэ орчин нөхцөлд дасахдаа алгуур, анхаарлын шилжилт удаан тогтворжилт сайн.Нэгэн хэвийн тэвчээр шаардсан ажлыг гүйцэтгэх чадвар сайтай.
Меланхолик:Ихээхэн мэдрэмтгий, шархламтгай сэтгэлтэй, амархан ядардаг сул хэв шинж. Учир битүүлэг зожиг зантай, хүнтэй танилцахаас зайлсхийдэг,хүнд хэцүү нөхцөлд шийдэмгий биш, аймтгай, зориг муутай, сааталд амархан ордог, өчүүхэн бага зүйлд хялбархан эмзэглэдэг. Сэтгэлийн хөдөлгөөн нь  гаднаа тодорхой ажиглагддаггүй боловч сэтгэлийг нь амархан шархлуулах учир дотоод тэнцвэрээ амархан алддаг. Сургалт хүмүүжлийн хэвийн нөхцөлд нөхөрсөг сайн хамт олны дотор бол меланхолик хүн бусадтайгаа хэвийн байдлаар харилцан тохиолдох саад, бэрхшээлийг даван туулж, хэвийн хэмжээнд сурч хөдөлмөрлөх чадвартай.
Экстраверт ба интроверт хүүхдүүдийн тухай товчхон:
            Швейцарын сэтгэл зүйч Крал Густав Юнг сэтгэцийн үйлийн чиглэлээр нь хүмүүсийг экстраверт /Сэтгэцийн үйл нь гадагш чиглэсэн/ ба интроверт /Сэтгэцийн үйл нь дотогш чиглэсэн/ гэж хоёр ангилсан нь өнөө хир ач холбогдлоо алдаагүй байгаа юм. Хүн бүр төрөлхөөс заяагдсан хувийн онцлогтой байдаг гэж Юнг үзээд харин уг онцлогууд нь хүний зан үйлийн зөвхөн төрөлхийн боломжийг илтгэх бөгөөд зөвхөн сайн муу  хэв шинж гэж байдаггүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Хүний төрөлхийн боломж цаашдаа хэрхэн хөгжих нь хүний бага нас, хүүхэд ахуй цагийн амьдралын нөхцөл, хэвшлээс багагүй шалтгаалдаг байна.


No comments:

Post a Comment