Menu

Tuesday 28 October 2014

1.    Хүүхдийн тухай ойлголт
      Өнөөгийн нийгмийн захиалга, боловсролын зорилго нь бие хүний оюун ухаан, сэтгэл, хүчин чадал нөөцийг нь нээн илрүүлэн хөгжүүлж оюуны эрх чөлөөг хангаж утга учиртай амьдрахад нь туслах явдал мөн учир “Хүүхэд” гэж хэн болох , түүний нас бие сэтгэцийн онцлог, хөгжлийн талаарх тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм.
v  Хүүхэд гэж хэн бэ?
      Өнөө үе хүртэл хүүхэд гэж хэн болох тухай шинжлэх ухааны үндэстэй тодорхойлолт байхгүй байсаар ирсэн. 1989 оны НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенцид  насанд хүрэх хязгаарыг үндэсний хууль тогтоомжид 18-аас доогуур тодорхойлоогүй нөхцөлд 18-аас доош насны хүнийг "Хүүхэд” гэнэ гэж тодорхойлсон.
Тэгвэл хүүхдийг:
1.  Хөгжлийн эрчимтэй замыг туулж буй онцлог
2.  Нийгэмшиж буй чадамж
3.  Тодорхой эрхийн субъект болох
4.   Нас зэрэг үзүүлэлтийг үндэслэн  
Нас бие сэтгэцийн хувьд эрчимтэй үеийг туулж яваа нийгмийн харилцаанд бие дааж оролцох чадвар  хараахан төлөвшөөгүй, эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтанд байдаг, өөрийн гайхамшигт ертөнцөөр хүрээлэн буй орчин болон бусдыг танин мэдэж буй 18 нас хүртэлх хүн бүрийг “ХҮҮХЭД“ гэнэ гэжээ.

Үнэндээ хүний нэгэн насны амьдрал дотор “Хүүхэд шиг гэнэн томоогүй, цэвэр цагаан тунгалаг, чин шулуун зан төрх, халамж дэмжлэг горилсон харц, итгэл үл цуцах шалмаг хөдөлгөөн, булбарай нинжин өнгө зүс, учрыг мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл, санаж сэдэхүйн соргог ойг нэгэн зэрэг агуулсан “АВАРГА ИХ” хүчин чадал дахин буй болдоггүй” гэж /Философийн шинжлэх ухааны доктор/Ph.Р/Ц.Балхаажав/ Хүүхэд”гэдэг номондоо хүүхдийн талаар өгүүлсэн байдаг.
v  Хөгжил:
Хөгжил гэж хүний организм  нь  биологийн үйл явцын үр дүнд болон хүрээлэн буй орчны нөлөөгөөр сэтгэц, зан төлөв, биеийн бүтцэд цаг үеэ дагасан өөрчлөлт, хувьсал гарахыг хэлнэ. ***
Товчоор хэлбэл: Дэвших хандлагатай чанарын өөрчлөлт
v  Хүүхдийн хөгжил гэж юу вэ?
Хүүхдийн хөгжил гэдэг нь түүний бие бялдар, оюун ухаан, ажиллах чадвар болон биеэ авч явах байдал, юмс үзэгдэлд хандах хандлага, харьцаанд чанарын эерэг өөрчлөлт гарах үйл явц юм. ***
v  Хүүхдийн хөгжлийг:
1.    Хөдөлгөөний
2.    Танин мэдэхүйн
3.    Сэтгэн бодохуйн
4.    Мэдрэхүйн / болон бусад үйлдлийг тодорхой  түвшинд хийж сурахыг
хэлэх ба энэ нь хүүхдийн оюун ухаан ба бие бялдарт гарах  өөрчлөлт, хувьсал юм
v  Хүүхдийн хөгжил болон үйл явц тасралтгүй явагдаж байдаг. Хөгжлийн үйл эхийн хэвлийд  ураг бүрэлдэн тогтохоос эхлэн насан туршид нь үргэлжилнэ.

Хөгжил ба сурах явц нь байнгын хувьсал өөрчлөлтөд өрнөдөг. Иймээс багш бид хүүхдийн хувьсал өөрчлөлтийг ажиглан үнэлж дүгнэж байх шаардлагатай.

No comments:

Post a Comment