Menu

Sunday, 30 November 2014

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ


     Мэргэжлийн индекс       0140100       
·         Хичээлийн код                 anot 204        
·         Кредит                                  4 кр
·         Хамрах хүрээ:Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн ангийн II ангид I, II улиралд
·         Судлах цаг:Нийт цаг:112 цаг, лекц – 32, семинар -48 цаг, бие даалт - 32 цаг.
Хичээлийн залгамж холбоо:
о Босоо тэнхлэгээр:
•   Сургалтын өмнөх: Мэргэжлийн удиртгал, Сэтгэл судлалын үндэс
•   Сургалтын дараах:Харилцааны сэтгэл судлал, Хэл яриа заах арга зүй, Математик заах арга зүй
о Хэвтээ тэнхлэгээр:Бага насны хүүхийн анатоми физиологи эрүүл ахуй, Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, Сурган хүмүүжүүлэх зүй
Хичээлийн зорилго:
Бага насны хүүхдийн насны үечлэл хөгжлийн түвшин, танин мэдэхүйн хөгжлийн тухай онолын мэдлэгээ өргөжүүлэн бага насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогийг оношлох, судлах чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.
Агуулгын хүрээ:
Бага насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онол, үзэл баримтлал, бага насны хүүхдийн танин мэдэх процессийг оношлон судлах арга зүйг эзэмшиж хэрэглэнэ.
Оюутны эзэмших мэдлэг:
❖    Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх эрдэмтэн судлаачдын онол үзэл баримтлалын талаар мэдлэгтэй болох.
❖    Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн түвшинг судлах аргачлалын талаар мэдлэгтэй болох
Оюутны эзэмших чадвар:
❖  Ургын болон нялх насны хүүхдийн сэтгэцийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлийг судлах чадвар эзэмшсэн байх.
❖    Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн үйл явцын хөгжлийн онцлогт тохирсон сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах чадвар эзэмшсэн байх.
❖    Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн хөгжил, үйл явцыг оношлох, судлах арга зүйг сонгох чадвар эзэшсэн байх.

No comments:

Post a Comment