Menu

Sunday 30 November 2014

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН АНАТОМИ, ФИЗИОЛОГИ, ЭРҮҮЛ АХУЙ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



·         Мэргэжлийн   индекс:      0140100       
·         Хичээлийн код                    anot 202                    
·         Кредит                                      4 кр
·         Хамрах хүрээ:Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн ангийн II ангид I улиралд
·         Судлах цаг: Нийт цаг:96 цаг, лекц – 48, семинар -16 цаг, бие даалт - 32 цаг.
Хичээлийн залгамж холбоо:
о Босоо тэнхлэгээр:
      Сургалтын өмнөх:Биологи, хүний биеийн анатоми физиологи
      Сургалтын дараах:Хүүхдийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан
о Хэвтээ тэнхлэгээр:Бага насны хүүхдийн сэтгэл судлал, Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, Сурган хүмүүжүүлэх зүй
Хичээлийн зорилго:
Бага насны хүүхдийн анатоми физиологийн онцлог, бие бялдрын хөгжлийн тухай онолын мэдлэгээ өргөжүүлэн бага насны хүүхдийн бие бялдрын хөгжлийг оношлох, судлах, тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүлжүүлэх чийрэгжүүлэх ажлыг зохион байгуулах мэдлэг, чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.
Агуулгын хүрээ:
Бага насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн талаарх эрдэмтэн судлаачдын онол, үзэл баримтлал, бага насны хүүхдийн бие бялдрын хөгжлийг оношлон судлах арга зүйг эзэмшиж хэрэглэнэ.
Оюутны эзэмших мэдлэг:
    0-6 хүртлэх насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн талаарх эрдэмтэн судлаачдын онол үзэл баримтлалын талаар мэдлэгтэй болох.
    0-6 хүртэлх насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлог, өсөлт хөгжлийн түвшинг судлах аргачлалын талаар мэдлэгтэй болох
Оюутны эзэмших чадвар:
  0-6 хүртэлх насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлогыг оношлох чадвар эзэмших
    0-6 хүртлэх насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлогт тохирсон, сургалт үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах арга зүйг сонгох чадвар эзэмшинэ.

No comments:

Post a Comment