Menu

Sunday 30 November 2014

“ДҮРСЛЭН УРЛАХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



·         Мэргэжлийн  индекс:         0140100       
·         Хичээлийн код                     meth 231                              
·         Кредит                                    3 кр
·         Хамрах хүрээ:Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн ангийн II ангид II улиралд
·         Судлах цаг:Нийт цаг:96 цаг, лекц – 16, семинар - 48 цаг, дадлага-32
Хичээлийн залгамж холбоо:
о Босоо тэнхлэгээр:
  Сургалтын өмнөх:Дүрслэх урлаг
  Сургалтын дараах:Бага насны хүүхдийн сэтгэл судлал, СӨНХ-ийн сурган хүмүүжүүлэх ухаан
о Хэвтээ тэнхлэгээр:Бага насны хүүхдийн сэтгэл судлал, СӨНХ-ийн сурган хүмүүжүүлэх зүй
Хичээлийн зорилго:
Бага насны хүүхдийн дүрслэн урлахуйг хөгжүүлэх сургалтын агуулга, арга зүйн тухай онолын мэдлэгээ өргөжүүлэн бага насны хүүхдийн нас сэтгэхүй, хөгжлийн түвшинд тохирсон дүрслэн урлах хичээл, хөгжүүлэх ажлын хэлбэрийг сонгох, зохион байгуулах, хүүхдийн дүрслэх үйлийн хөгжлийн түвшинг оношлох, хөгжүүлэх мэдлэг, чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.
Агуулгын хүрээ:
Хүүхдийн цэцэрлэгийн дүрслэн урлах хичээл, үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах. Бага насны хүүхдийн зурах, барих, наах, эвхэх, зохион бүтээх чадварыг судлах, үнэлэх арга зүйг эзэмшиж хэрэглэнэ.
Оюутны эзэмших мэдлэг:
   Сургуулийн өмнөх насны хүүхдийн дүрслэн урлах үйл ажиллагаанд тавигдах шаардлага, зохион байгуулах арга зүйн тухай эрдэмтэн судлаачдын онол үзэл баримтлалын талаар мэдлэгтэй болох.
   Сургуулийн өмнөх насны хүүхдийн дүрслэн урлах чадварыг судлах арга зүйн мэдлэгтэй болох
Оюутны эзэмших чадвар:
  Сургуулийн өмнөх насны хүүхдийн зурах, наах, барих, эвхэх, зохион бүтээх хөгжлийн түвшинг оношлох чадвар эзэмших
   Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн түвшин, насны онцлогт тохирсон, дүрслэн урлахуйн хичээл, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах арга зүйг сонгох чадвар эзэмшинэ.

No comments:

Post a Comment