Menu

Сэтгэл судлал

Хүний эрүүл мэндэд сэтгэл хөдлөлийн үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөнүүд
Сэтгэл хөдлөл. Хүн үзэгдэл юмсыг танин мэдээд зогсохгүй тэдгээрийг сэтгэлээрээ мэдэрч, тэдгээрт субьектив хариу урвал өгдөг. Өөрөөр хэлбэл хүн сайхан юманд  баясах баярлах, бахдах, муухай зүйлд дургүйцэх, эгдүүцэх, уурлах, бухимдах зэрэг аливаа үзэгдэл юмст сэтгэлийн буюу субьектив хариу урвал өгдөг. Ийм хариу урвалыг сэтгэл хөдлөл гэдэг. Үргэлжлэх хугацаа болон хүчийг нь харгалзан сэтгэл хөдлөлийг дотор нь мэдрэх сэтгэл, дотоод сэтгэлийн мэдрэмж, зан сэтгэл, сэтгэл цочирдол ба хүсэл шунал гэж ялган авч үздэг.

ü  Мэдрэл сэтгэл /эмоция/. Мэдрэл сэтгэл гэдэг бол хүн ба амьтанд аль алинд нь үүсдэг энгийн /ерөнхий/ сэтгэл хөдлөл юм.
ü  Дотоод сэтгэлийн мэдрэмж /чувство/. Зөвхөн хүнд үүсдэг, нийгмийн агуулагатай, ухаарсан сэтгэл хөдлөлтийг дотоод сэтгэлийн мэдрэмж гэдэг.
ü  Зан сэтгэл /настроение/. Удаан хугацаагаар үргэлжилдэг, сэтгэлийн ерөнхий суурь байдлыг зан сэтгэл гэдэг.
ü  Хүсэл шунал /страсть/. Энэ бол удаан хугацаатай үргэлжилдэг, нэгэн чиглэлтэй, хүч ихтэй сэтгэлийн тогтонги байдал юм.
ü  Сэтгэл цочирдол /аффект/. Богино хугацаатай үргэлжилдэг гэнэтийн эрс хүчтэй сэтгэл хөдлөлтийг сэтгэл цочирдол гэж үнэлдэг.

                                                 Ангилал

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг харгалзан сэтгэл хөдлөлийг хоёр бүлэгт хуваана.
Үүнд.
  1. Өөдрөг сэтгэлийн өөдрөг хөдлөл
  2. Сөрөг сэтгэлийн сөрөг хөдлөл
Өөдрөг сэтгэл хөдлөл: Үүнийг бас асрах сэтгэл, тааламжтай сэтгэл хөдлөл, аятай сэтгэл хөдлөл гэдэг. Ийм сэтгэл хөдлөлийн тоонд баярлах, баясах, бахархах зэрэг сэтгэл хөдлөлүүд хамаарагдана. Тааламжтай сэтгэл хөдлөл нь: бие сэтгэцийн үйл ажиллагаанд өөдрөг буюу эрүүлжүүлэх нөлөө үзүүлнэ. Бие сэтгэцийн бүх үйл ажиллагаа идэвхжин сайжирна. Хөдөлмөрийн чадвар дээшилнэ. Амин чухал эрхтэнд, ялангуяа тархины цусан хангамж сайжирна. Сэргэлэн цовоо байдалтай болно. Сэтгэн бодох чадвар дээшилнэ. Идэвхи саначлага, дур сонирхол хэрэгцээ ихэснэ.
Сэтгэлийн сөрөг хөдлөл: Үүнийг өөдрөг муу сэтгэл, тавгүй сэтгэл хөдлөл, тааламжгүй сэтгэл хөдлөл гэж нэрлэдэг. Айдас түгшүүрлэл, бачимдал ганьхрал, сэтгэл унал, сэтгэлийн цөхрөл, уйтгарлал зэрэг илрэл бүхий тавгүй сэтгэл хөдлөлийг сэтгэлийн сөрөг хөдлөл гэдэг. Сэтгэлийн сөрөг хөдлөл нь бие сэтгэцийн бүхий л үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Удаан хугацаагаар үргэлжилсэн  сэтгэл уналт буюу сэтгэлийн ганихралын үед үс цайн, турах, биений юм хаагдах, хоол ундандаа муудах, өтгөн хатах зэрэг олон янзын өөрчлөлтүүд илэрнэ. Амин чухал эрхтэний хялгасан судаснууд агшина, тэдгээрийн цусан хангамж муудна. Сэтгэн бодох чадвар буурна. Идэвхи санаачлага, дур сонирхол буурна. Сэтгэлийн сөрөг хөдлөлүүд бие махбодын мэдрэл шингэний тогтолцоог нарийвчлан хэлбэл адерналин-симпатик мэдрэлүүдийн төвийн ажиллагааг цочрооно. Энэхүү цочролын үр дүнд Катехоламин хийгээд түүний төрлийн бодисууд тухайлбал адерналин, корадернмин ба дофамин ялгаралт ихэснэ. Ихээр ялгарсан катехоламин нь бие махбодид эмгэг төрүүлэгч нөлөө үзүүлнэ. Сэтгэлийн, ялангуяа сэтгэл хөдлөлийн хямралд өртөхгүй байх чадваруудын нэг бол сэтгэл хөдлөлүүдийг даван туулах чадвар юм.

Сэтгэл хөдлөлүүдийг даван туулах  чадвар

Сэтгэл хөдлөлүүдийг даван туулах чадвар гэдэг нь :
1.    Өөртөө болон бусдад үүсэж байгаа сэтгэл хөдлөлүүдийг танин мэдэх чадвартай байхыг
2.    Сэтгэл хөдлөлд зохистай харин өгөх чадвартай байхыг
3.    Сэтгэл хөдлөлийн улмаас үүсэх өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож  чадах чадвартай байхыг хэлнэ.Хүн уурлах гуниглах мэтийн хүчтэй сэтгэл хөдлөлүүдэд зохистой хариу урвал өгч эс чадваас түүний сэтгэцийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ.
Сэтгэл хөдлөлийн /мэдрэмжийн /нэрсийн жагсаалт/                                                                                                                                         1. Баярлах /баясах/  2. Сэтгэл ханах 3. Бахархах 4. Онгирох  5.Дурлах 6.Цэнгэх /жаргах/ 7. Хүндлэх  8.Талархах 9. Бардамнах 10. Онго орох  11. Ичих 12. Гэмших 13. Харамсах 14. Эргэлзэх 15. Эмээх 16. Болгоомжлох 17. Уярах 18. Тайвшрах 19. Өрөвдөх  20. Гайхах 21. Эгдүүцэх  22. Зэвүүцэх 23. Хайхрамжгүй байх 24. Чамлах 25. Голох 26. Сэтгэл түгших 27. Тэвдэх 28. Сандрах 29. Сэтгэл зовинох 30. Зовох 31. Гомдох 32. Уйтгарлах 33. Гуниглах 34. Гашуудал 35. Ганиграх   36. Халаглах 37. Гаслах 38. Гутрах 39. Урам хугарах 40. Сэтгэл эс ханах  41. Дургүй хүрэх  42. Дур гутах 43.Жигших 44. Уурлах 45. Бухимдах 46. Хилэгнэх 47. Өшөөрөх 48. Хорсох 49. үзэн ядах  50. Атаархах  51. Тав ханах  52. Хардах                                                                                                       
1. Ангийн бүх сурагчдыг ойролцоогоор 10 сурагчтай хэдэн бүлэгт хуваагдаж өөрсдөөр нь ахлагчийг нь томилно 2. Бүлэг бүлгээрээ тойруулан зассан сандал дээр сууцгаана . 3. Сурагч нэг бүрт сэтгэл хөдлөлийн нэрсийг жагсаасан хуудсыг тараана  4. Сурагч бүр нэр дурьдсан мэдрэмжүүдээс өмнө нь хэзээ нэгэн цагт өөртөө илэрч байсан сэтгэл хөдлөлийг дугуйлна  5. Нэр дурьдсанаас өөр мэдрэмжүүд илэрч байсан ахул тэдгээрийн нэрсийг нэмж бичнэ. 6. Сурагч бүр өөртөө хамгийн олон удаа илэрч байсан тааламжгүй таван сэтгэл хөдлөлийн нэрсийг бичиж ахлагчдаа хураалгана. 7. Ахлагч тэдгээр сэтгэл хөдлөлүүдийг тоолж хамгийн олон сурагчдад илэрдэг тааламжгүй таван мэдрэмжийн нэрсийн жагсаалтыг гаргана. 8. Эдгээр тааламжгүй  5 сэтгэл хөдлөлийг хэрхэн тайлах аргыг сурагч бүр ээлж ээлжээр ярина. 9. Хэн нэгнийхээ ярьж байхад нь яриаг таслахгүй шүүмжлэхгүй зөвхөн сонсох хэлбэрээр хүлээж авна.
                                                     Стресс                                          4-р анги
Стресс гэдэг нь хүчдэл гэсэн утгатай англи үг билээ. Биологийн шинжлэхүй ухаанд даарах, өлсөх, сэтгэлийн цохилтод өртөх гэмтэх, цус алдах мэтийн янз бүрийн тааламжгүй нөлөөнүүдийн улмаас хүн ба амьтаны бие махбодид үүсэж байгаа физиолгийн хамгаалах урвал болох хүчдэлийн байдалыг стресс гэдэг. Стрессор. Хүн ба амьтаны бие махбодид хүчдэлтийн байдалыг үүсгэдэг тааламжгүй нөлөөнүүдийг стрессор гэж нэрлэнэ.
 Сэтгэлийн стресс. Айх, сэтгэл түгших, уурлах, бухимдах, сэтгэл гутрах мэтийн тааламжгүй сэтгэл хөдлөлүүд нь аль аль нь стресс үүсгээж болно. Ийм гаралтай стрессийг сэтгэлийн стресс гэнэ.
                                                Эзэмших дадлага
Дистрессээс гарах ба тааламжгүй сэтгэл хөдлөлүүдээ тайлах аргууд эзэмших дасгал сургууль хийнэ.
Дистрессээс гарах ба тааламжгүй сэтгэл хөдлөлүүдээ тайлах аргууд:
  1. Өөрийгөө зоригжуулж дистрессээс гарах сэтгэл зүйн аргууд өөрийгөө зоригжуулах замаар дистрессээс гарч болно. Дистресст өртөсөн үед өөрийгөө зоригжуулж түүнээс гарч болох сэтгэл зүйн 5 арга бий.
Өөрийгөө ятгаж сэтгэл зовнихоо тайлах арга
Хий хоосон сэтгэл түгших буюу сэтгэл зовних тохиолдолд: Санаа бүү зовоо, тайван бай! Сэтгэл зовних зүйл юу ч байхгүй. Бүх юм сайн болно. Би тайван байна, Би хүчиндээ итгэж байна. Сэтэгл түгших нь надад тусалж чадахгүй, харин хор хохирол учруулна. Гэсэн үг хэллэгтэй ятгналгыг өөртөө тайва хийгээд чимээгүй хэлнэ.
                      Өөрийгөө ятгаж сэтгэлийн ганьхралаа тайлах арга
Сэтгэлээр унасан үед өөрийгөө зоригжуулсан хийгээд гутрахын эсрэг чиглэсэн явтгалга хийнэ. Жишээ нь: Үерхдэг найзыгаа өөрөөсөө хөндийрсөнөөс сэтгэлээр ганьхраж байгаа тохолдолд: Түүнийг надаас хөндийрснээс би уйтгар гунигт автаж болохгүй, гунмглах хэрэггүй. Амьдрал өмнө минь байна гэсэн үг хэллэгийг хүчиндээ итгэсэн ба баталсан аялгаар өөрийгөө ятгана.
Өөрөө өөрийгөө үнэмшүүлж уураа номхотгох арга.
Уурлах бухимдах хилэгнэх буюу буюу гэнэт сэтгэл хүчтэй бачимдан цочрох үед “Тайван бай! Битгий уурла? Уур бол түр зуурын солиорол, биеэ барьж чадахгүй байгаагийн шинж тэмдэг” гэсэн үг хэллэгийг сэтгэл дотроо бодоход буюу амандаа шивнэн хэлэхэд буюу  аяндаа номхорно. 

                      Цэвэр агаартай газраар зугаалж бухимдлаа тайлах

Сэтгэлийн сөрөг хөдлөлд автсан үед цэвэр агаартай  газраас 3-8 орчим зайд түргэн алхаагаар зугаалж явахад  тархи хүчилтөрөгчөөр ханатлаа амьсгалж ухаан улам саруул болж аяндаа  сэтгэл баясаж бухимдал тайлагдана.
                 Ухаарлаар бухимдлыг тайлах
Уур болон бусад тааламжгүй сэтгэл хөдлөлүүд мунхагийн улмаас төрж болно. Уур бол юмны начрыг ухаарч чадаагүйн улмаас буюу харьцаж байгаа этгээдтэй харилцан ойлголцож чадалгүй мунхагласнаас үүсэж болно. Уурлахгүй байх / уурлахаас сэргийлэх / нэг арга бол уурын гэм, уурлахгүй байхын тус эрдэнэ хоёрыг харьцуулж бодох явдал юм. Энэ тухай бодож байтал бухимдал аяндаа тайлагдана. 
                              Биеийн тамирын дасгал буюу                                                            биеийн хүчний хөдөлмөр хмйж бухимдлаа тайлах
Сэтгэл зовинох, түгших бухимдах мэтийн сэтгэлийн сөрөг хөдлөлд автах үед бүх биеийн булчинг ажиллуулсан түлээ хөрөөдөх шал угаах мэтийн биеийн хүчний хөдөлмөр хийхэд, бас гүйх, теннис, хөл бөмбөг сагсан бөмбөг зэрэг биеийн тамирын дасгал хийхэд нэг талаас бие махбодын ялангуяа уураг тархины цусан хангамж эрс сайжирч, эд эсүүд хүчилтөрөгчөөр ханаж, тааламжтай сэтгэл хөдлөлүүд үүснэ. Нөгөө талаас булчингийн агшилтын явцад бие махбодид үлэмж хэмжээний хүчил хуримтлагдана, Эл сүүний хүчлийн нөлөөгөөр бухимдал тайлагдана.
                               Өөрийгөө дасгалжуулан сэтгэцээ засах эмчилгээ.

No comments:

Post a Comment