Menu

Sunday 27 September 2015

Дэлхийн шилдэг 6 хөдөлгөөнт тоглоом










Хөдөлгөөнт тоглоом нь хүүхдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, тэдний алжаал ядралыг тайлах, сэтгэл санааг сэргээх, бусадтай хамтран тоглож сурах, дүрэм журмыг баримтлахад суралцах зэрэг олон талын ач хобогдолтой. Энд бага ангийн сурагчдаар гадаа болон биеийн тамирын талбай болон ангид тоглуулж болох зарим улс орны шилдэг тоглоомыг танилцуулж байна. Дүрмийг нь хөнгөрүүлэн цэцэрлэгийн хүүхдээр тоглуулсан ч болох юм. Та бүхэн ашиглаад үзээрэй. Хүүхдүүдэд хэр таалагдахнав?
Цохиурыг уралдаж авах


Тоглоомын гарал:АНУ
Тоглогчдын тоо: 10-аас дээш тооны хүүхэд
Нас:7-гоос дээш
Тоглох газар: Биеийн тамирын зал эсвэл гадаа
Материал: Нэг ширхэг цохиур (хуванцар кегл эсвэл хуванцар лонх)
Тоглоомын явц: Хоёр баг тус бүр 5-10 хүүхэдтэй байвал тохиромжтой. Багууд бие биесээс 6-9 метрийн зайтай хоёр эгнээгээр бие бие рүүгээ харж зогсоно. Хүүхдүүд өөрсдийнхөө сонгосон тооны дарааллаар зогссон байна. 2 багийн ижил тоотой хүүхдүүд аль болохоор бие биесийн харалдаа зогсохыг хичээнэ. 2 эгнээний голд цохиур (“bacon”)-ыг байрлуулна. Аль нэг тоог нэрлэхэд багуудаас тухайн тоотой 2 хүүхэд уралдан гүйж ирж, цохиурыг барьж авна. Түрүүлж цохиурыг авсан хүүхэд 1 оноо авна. Бүх хүүхдийн тоо дуудагдтал тоглоом үргэлжилнэ. Цааш нь үргэлжлүүлэн тоглосон ч болно. Олон оноо авсан баг хожино.

Хувилбар:

Шууд тоо нэрлэн хэлэхийн оронд энгийн бодлого бодуулж, гарсан хариугаар нь хүүхдийг тоглуулах.
Тэнгэрийн дуу
Description: http://davlagaa.mn/Data/images/norjoo10/w992.gif
Тоглоомын гарал: Герман
Тоглогчдын тоо: 7-10 хүүхэд
Нас: 7-гоос дээш
Тоглох газар: өрөө тасалгаанд
Материал: нэг ширхэг зөөлөн бөмбөг
Тоглоомын явц:Бүх хүүхэд нэг шугаман дээр эгнэн зогсоно. Тэднээс 3-5 метрийн зайд нэг хүүхэд буруу харж зогсоно. Тэр хүүхэд бөмбөгөө толгой дээгүүрээ давуулан арагш хүүхдүүд рүү шиднэ. Тэгээд тэрвээр “Тэнгэр дуугарлаа, хэнд бөмбөг байна?” гэж чангаар асууна. Эгнэн зогссон хүүхдүүдээс нэг нь бөмбөгийг барьж авна. Бүх хүүхэд, мөн бөмбөг барьж авсан хүүхэд гараа ардаа авч нууна.
Хүүхдүүд “Бөмбөг хэнд байгааг хэн ч ховлохгүй” гэж бөмбөг шидсэн хүүхдийн урдаас хашгирна. Бөмбөг шидэгч арагш эргэж хараад хэнд бөмбөг байгааг таана. Таасан бол тэр хүүхэд бөмбөг шидэгчээр тодорно. Хэрэв 3 удаа буруу таавал бөмбөгөө дахиад шиднэ.

Description: http://davlagaa.mn/Data/images/norjoo10/w990.gifӨдөн бөмбөг
Тоглоомын гарал: Португал
Тоглогчдын тоо: 10-20 хүүхэд
Нас: 9-өөс дээш
Тоглох газар: Биеийн тамирын зал эсвэл гадаа
Материал: нэг ширхэг бөмбөг

Description: http://davlagaa.mn/Data/images/norjoo10/w989.gif
Тоглоомын явц:Хүүхдүүд хоёр багт хуваагдана. Талбайн 2 талд зураас татаж хаалга хийнэ. Тоглогчид бүгд хөлөө жийж, гараа ардаа тулан шалан дээр тарж сууна. Тоглогчид зөвхөн хөлөөрөө эсвэл толгойгоороо бөмбөгийг онож зална.
Тоглоомын үргэлжлэх хугацаанд (15 минут) нөгөө талын хаалганд олон бөмбөг оруулсан баг нь хожино.
Таван чулуу
Description: http://davlagaa.mn/Data/images/norjoo10/w988.gifТоглоомын гарал: Турк
Тоглогчдын тоо: 2-5 хүүхэд
Нас: 6-гаас дээш
Тоглох газар: дотор эсвэл гадаа
Материал: Хүүхэд бүрийн тоогоор 5 ширхэг бөөрөнхий чулуу

Description: http://davlagaa.mn/Data/images/norjoo10/w987.gifТоглоомын явц: Тоглогч бүрийн өмнө газар/шалан дээр 5 ширхэг бөөрөнхий чулуу байна. Хамгийн энгийн хувилбар нь тоглогч нэг чулуугаа дээш шидээд буух хооронд нь доор буй 4 чулуугаа шүүхэн авч, шидсэн чулуугаа тосож барьж авна (манайхнаар бол шагай шүүрэх). Нэг дор олон чулуу шүүрэх тутам тоглоом хүндэрнэ. Тоглогч шидсэн чулуугаа барьж авч чадаагүй эсвэл авах ёстой тооны чулуу аваагүй тохиолдолд дараагийн тоглогч тоглоомд оролцоно.
Цамхаг баригч
Description: http://davlagaa.mn/Data/images/norjoo10/w986.gifТоглоомын гарал: Кения
Тоглогчдын тоо: 3 хүүхэд
Нас: 10-аас дээш
Тоглох газар: гадаа
Материал: 7 ширхэг, том жижиг өрж байгуулах мод эсвэл модны тайрдас

Description: http://davlagaa.mn/Data/images/norjoo10/w985.gifТоглоомын явц
Бөмбөг шидэгч 2 хүүхэд хоорондоо 8 метр орчмын зайтай бие бие рүүгээ харж зогсоно. Гуравдагч хүүхэд буюу цамхаг баригч тэр хоёрын голд цамхаг барьж байгуулах модтойгоо зогсоно. Эхлэх дохио өгмөгц цамхаг баригч хамгийн том модноосоо эхлэн дараалуулан тавьж, цамхагаа барьж эхэлнэ. Энэ явцад бөмбөг шидэгч хоёр хүүхэд түүнийг бөмбөгөөрөө онохыг хичээх бөгөөд цамхаг баригч тэднийг хараандаа байлгаж, шидсэн бөмбөгт нь оногдохгүй зугтана.
Хэрэв цамхагаа барьж дуусаагүй байхад бөмбөгт оногдвол ролио сольж тоглоно. Харин шидсэн бөмбөгт оногдолгүй цамхагаа барьж дуусвал ялагч болж, дахиад цамхагаа барих эрхтэй болно. Бөмбөг шидэгчид харин цамхагийг онож болохгүй.

Яст мэлхий
Description: http://davlagaa.mn/Data/images/norjoo10/w984.gifТоглоомын гарал: Хятад
Тоглогчдын тоо: 10-20 хүүхэд
Нас: 8-аас дээш
Тоглох газар: гадаа болон дотор
Материал: Хүүхэд бүрт 2 ширхэг гимнастикийн бөмбөг

Description: http://davlagaa.mn/Data/images/norjoo10/w983.gifТоглоомын явц

Шалан дээр ойролцоогоор 2 метрийн диаметртэй тойрог зурна. (наалддаг тууз эсвэл шохойгоор) Энэ тойрог дотор тоглогчид бөмбөгүүдээ овоолж тавина. Нэг тоглогч яст мэлхий болно. Түүний үүрэг бол “өндөгүүдээ” (бөмбөгүүдээ) хамгаална.
Тоглоомын явцад яст мэлхий тойргийн дотор байж, өндөгүүдээ харж хамгаална. Тэрээр өндгүүд дээрээ хэвтэх, суух, хөлөн доороо дарах зэргээр боломжит бүх арга хэмжээ авна. Бусад хүүхдүүд цахлай шувууд бөгөөд тэд тойргийн гадуур сууцгаана. Цахлайнууд гар, хөлөөрөө өөрсдийнхөө өндгийг буцааж авахыг оролдоно.
Гэхдээ цахлайнууд мэлхийний биед хүрэхгүй. Биед нь хүрсэн бол өндгөө буцаад тавина. Өөрийнхөө 2 өндгийг хамгийн түрүүнд мэлхийгээс тэмцэж авсан нь ялагч болно.


Н.Норжхорлоо

Эх сурвалж: http://www.gesund-macht-schule.de/downloads/gms/Spielesammlung.pdf



1 comment:

  1. The Casino Review: No Deposit Bonus at MGM? | Gooyahs
    MGM casino is a good 유로 스타 도메인 spot 벳인포 for all types of gambling! No Deposit 포커 사이트 Bonus 토토커뮤니티 Codes; Fastest Payouts Sign Up. MGM is 프로즌먹튀 a big gambling site and it's

    ReplyDelete