Menu

Sunday, 27 September 2015

Дэлхийн шилдэг 6 хөдөлгөөнт тоглоом










Хөдөлгөөнт тоглоом нь хүүхдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, тэдний алжаал ядралыг тайлах, сэтгэл санааг сэргээх, бусадтай хамтран тоглож сурах, дүрэм журмыг баримтлахад суралцах зэрэг олон талын ач хобогдолтой. Энд бага ангийн сурагчдаар гадаа болон биеийн тамирын талбай болон ангид тоглуулж болох зарим улс орны шилдэг тоглоомыг танилцуулж байна. Дүрмийг нь хөнгөрүүлэн цэцэрлэгийн хүүхдээр тоглуулсан ч болох юм. Та бүхэн ашиглаад үзээрэй. Хүүхдүүдэд хэр таалагдахнав?
Цохиурыг уралдаж авах


Тоглоомын гарал:АНУ
Тоглогчдын тоо: 10-аас дээш тооны хүүхэд
Нас:7-гоос дээш
Тоглох газар: Биеийн тамирын зал эсвэл гадаа
Материал: Нэг ширхэг цохиур (хуванцар кегл эсвэл хуванцар лонх)
Тоглоомын явц: Хоёр баг тус бүр 5-10 хүүхэдтэй байвал тохиромжтой. Багууд бие биесээс 6-9 метрийн зайтай хоёр эгнээгээр бие бие рүүгээ харж зогсоно. Хүүхдүүд өөрсдийнхөө сонгосон тооны дарааллаар зогссон байна. 2 багийн ижил тоотой хүүхдүүд аль болохоор бие биесийн харалдаа зогсохыг хичээнэ. 2 эгнээний голд цохиур (“bacon”)-ыг байрлуулна. Аль нэг тоог нэрлэхэд багуудаас тухайн тоотой 2 хүүхэд уралдан гүйж ирж, цохиурыг барьж авна. Түрүүлж цохиурыг авсан хүүхэд 1 оноо авна. Бүх хүүхдийн тоо дуудагдтал тоглоом үргэлжилнэ. Цааш нь үргэлжлүүлэн тоглосон ч болно. Олон оноо авсан баг хожино.

Wednesday, 8 July 2015

Бага насны хүүхдийн сэтгэл судлал хичээлийн улсын шалгалтын асуулт

Нэг. Онолын асуулт
Бага насны хүүхдийн сэтгэл судлал хичээлийн онолын асуулт 

  1. Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлалын  судалгааны аргууд, судалгааны зарчмуудыг дурдана уу?
  2. Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онолууд Л.С Выготский, Ж.Пиаже нарын онолын тайлбарлана уу

Tuesday, 7 July 2015

Мэдээ мэдээлэл

“Гурван – Эрдэнэ” багшийн дээд сургууль

Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлийн ангийн оюутны бүтээлийн сан