Menu

Showing posts with label Бие бялдрыг хөгжүүлэх арга зүй. Show all posts
Showing posts with label Бие бялдрыг хөгжүүлэх арга зүй. Show all posts

Sunday, 27 September 2015

Дэлхийн шилдэг 6 хөдөлгөөнт тоглоом










Хөдөлгөөнт тоглоом нь хүүхдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, тэдний алжаал ядралыг тайлах, сэтгэл санааг сэргээх, бусадтай хамтран тоглож сурах, дүрэм журмыг баримтлахад суралцах зэрэг олон талын ач хобогдолтой. Энд бага ангийн сурагчдаар гадаа болон биеийн тамирын талбай болон ангид тоглуулж болох зарим улс орны шилдэг тоглоомыг танилцуулж байна. Дүрмийг нь хөнгөрүүлэн цэцэрлэгийн хүүхдээр тоглуулсан ч болох юм. Та бүхэн ашиглаад үзээрэй. Хүүхдүүдэд хэр таалагдахнав?
Цохиурыг уралдаж авах


Тоглоомын гарал:АНУ
Тоглогчдын тоо: 10-аас дээш тооны хүүхэд
Нас:7-гоос дээш
Тоглох газар: Биеийн тамирын зал эсвэл гадаа
Материал: Нэг ширхэг цохиур (хуванцар кегл эсвэл хуванцар лонх)
Тоглоомын явц: Хоёр баг тус бүр 5-10 хүүхэдтэй байвал тохиромжтой. Багууд бие биесээс 6-9 метрийн зайтай хоёр эгнээгээр бие бие рүүгээ харж зогсоно. Хүүхдүүд өөрсдийнхөө сонгосон тооны дарааллаар зогссон байна. 2 багийн ижил тоотой хүүхдүүд аль болохоор бие биесийн харалдаа зогсохыг хичээнэ. 2 эгнээний голд цохиур (“bacon”)-ыг байрлуулна. Аль нэг тоог нэрлэхэд багуудаас тухайн тоотой 2 хүүхэд уралдан гүйж ирж, цохиурыг барьж авна. Түрүүлж цохиурыг авсан хүүхэд 1 оноо авна. Бүх хүүхдийн тоо дуудагдтал тоглоом үргэлжилнэ. Цааш нь үргэлжлүүлэн тоглосон ч болно. Олон оноо авсан баг хожино.

Sunday, 30 November 2014

“БИЕ БЯЛДАР ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



·         Мэргэжлийн индекс:         0140100       
·         Хичээлийн код                    meth 331                               
·         Кредит                                    2 кр
·         Хамрах хүрээ:Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн ангийн II ангид II улиралд
·         Судлах цаг:Нийт цаг:48 цаг, лекц – 16, семинар -16 цаг, дадлага – 16 цаг
Хичээлийн залгамж холбоо:
о Босоо тэнхлэгээр:
  Сургалтын өмнөх:Ерөнхий биеийн тамир
  Сургалтын дараах:СӨНХ-ийн сурган хүмүүжүүлэх зүй
о Хэвтээ тэнхлэгээр:Бага насны хүүхдийн сэтгэл судлал, СӨНХ-ийн сурган хүмүүжүүлэх зүй
Хичээлийн зорилго:
Бага насны хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх агуулга, арга зүйн тухай онолын мэдлэгээ өргөжүүлэн бага насны хүүхдийн нас сэтгэхүй, хөгжлийн түвшинд тохирсон бие бялдрыг хөгжүүлэх ажлын хэлбэрийг сонгох, зохион байгуулах, хүүхдийн бие бялдрын хөгжлийн түвшинг оношлох, хөгжүүлэх мэдлэг, чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.
Агуулгын хүрээ:
Хүүхдийн цэцэрлэгийн бие бялдрыг хөгжүүлэх хичээл үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах. Бага насны хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх дасгал, хөдөлгөөнийг сонгох, хөдөлгөөний хурд, хүч, уян хатан, авхаалж самбаа, тэсвэр хатуужилийн түвшинг судлах, үнэлэх арга зүйг эзэмшиж хэрэглэнэ.
Оюутны эзэмших мэдлэг:
    Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх ажилд тавигдах шаардлага, зохион байгуулах арга зүйн тухай эрдэмтэн судлаачдын онол үзэл баримтлалын талаар мэдлэгтэй болох.
    Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн түвшинг судлах аргачлалын талаар мэдлэгтэй болох
Оюутны эзэмших чадвар:
  Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрын хөгжлийг оношлох чадвар эзэмших
    Сургуулийн насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлогт тохирсон, сургалт үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах арга зүйг сонгох чадвар эзэмшинэ.