Menu

Tuesday 7 July 2015

Мэдээ мэдээлэл

“Гурван – Эрдэнэ” багшийн дээд сургууль

Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлийн ангийн оюутны бүтээлийн сан
2-р курс
  • Мэргэжлийн ном уншиж тэмдэглэл хөтлөнө. (2-оос доошгүй )
  • Реферат -1 (Бага насны хүүхдийн сэтгэл судлал)
  • Илтгэл 1 /эрдэм шижилгээний хуралд хэлэлцүүлэх хэмжээнд хүрсэн байх/
  • Ангийн ажил (онолын хэсэг)
  • Эсээ-1 (хүүхдийн уран зохиол)
  • Файлын сан
  • Мэргэжлийн ном зүйн жагсаалт
3-р курс
  • Нэгж хичээлийн хөтөлбөр
  • Бага насны хүүхдийн судалгаа-1(Хүүхдийн хөгжлийн судалгаа)
  • Бага насны хүүхдийн судалгаа-1(Хүүхдийн оюун ухааны хөгжлийн судалгаа)
  • Эсээ-1 (Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил хичээлээр)
  • Файлын сан
  • Илтгэл -1
  • Ном зүйн жагсаалт
  • Ангийн ажил
4-р курс
·         Зааж туршсан ээлжит хичээлийн хөтөлбөр -1
·         Илтгэл -1 /Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн байна /
·         Эсээ
·         Судалгаа-1(Хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийн судалгаа)
·         Судалгааны тайлан -1
·         Файлын сан
·         Ном зүйн жагсаалт
Хавсралт. 2

1.”Бүтээлийн сан”-гаа хэрхэн бүрдүүлэх вэ?

  • Бүтээлийн сан нь хичээлийн явцад өгөгдөж буй даалгавруудаас бүрдэнэ. Иймээс оюутан тухайн бие даан хийх ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд анхаарна.
  • Үүний тулд  багш тухайн даалгаврыг яаж хийх тухай аргачлал, ямар шалгуураар үнэлэх талаар оюутанд урьдчилан зөвлөгөө өгөх шаардлагатай.
  • Бүтээлийн санд оруулах бүтээлүүдээ  эцсийн хувилбараар шалгаж, зарим нэг ижил төрлийн бүтээлүүдээс аль сайн үнэлгээтэйг сонгож оруулна. 
  • Бүтээлийн сангийн хавтас нээж, агуулгын товъёог гаргана. Өөрөөр хэлбэл бүтээлийн  санд  орж буй бүтээлийн  нэрийг жагсаан хавтасны 1-р хуудсанд байрлуулна.
  • Бүтээлийн санг бүрдүүлсэний дараа өөрийн үнэлгээг бичнэ. Курс бүрийн бүтээлийн сан өөрийн үнэлгээтэй байна.
2.    Файлын сан гэж юу вэ?
Энэ бүтээлд электорон хэлбэрээр байгаа бүх бүтээлүүдийг багтаана. Тухайлбал: E-ном, CD, DVD болон даалгавар, тестүүд, хичээлийн хөтөлбөрүүд гм файлаар байгаа зүйлүүдээ заавал төрөлжүүлж (хавтас нээн файл үүсгэн хадгална) файлын сангийн жагсаалт гаргана. Ж-нь
Файлын сангийн агуулга
1.    Хөтөлбөрүүд
-       Математизкийн ээлжит хичээлийн хөтөлбөр
-       Монгол хэлний нэгж хичээлийн гм
2.    Тестийн сан
-       Түүхийн хичээлээр (бүлэг сэдвийн нэр)
-       Иргэний боловсрол хичээлээр
3.    Судалгаа
-       Ой тогтоолтын судалгаа
-       Анхаарлын судалгаа
-       Социометрийн судалгаа гм

3.  Өөрийн үнэлгээ хэрхэн бичих вэ?  
Бүтээлийн сангийн үнэлгээ нь явцын үнэлгээ (formative) ба өөрөөр хэлбэл оюутны “Сурах үйлийн үнэлгээ” юм. Энэ үнэлгээнд “Өөрийн үнэлгээ” чухал байр суурийг эзэлнэ. Өөрийн үнэлгээ гэдэг нь тухайн хүн өөрийнхөө мэдлэг, чадвар, хийж гүйцэтгэсэн ажил мөн өөрийн бүтээлч үйл ажиллагаандаа анализ (юуг мэдсэн, юу нь дутуу, юун дээр цаашид ажиллах шаардлагатай, юу нь сайн болов?) хийх үйл ажиллагаа юм.
Бүтээлийн санд өөрийн үнэлгээ хийхдээ:
-       Миний хувьд бүтээлийн сангийн гол зорилго юу байв?
-       Ямар ямар бүтээлүүд байна вэ?
-       Тухайн ажлыг хийж гүйцэтгэх шалгуурыг  хэрхэн хангасан гэж үзсэн 
-       Миний хамгийн сайн бүтээл гэвэл... Сайн гэж үзэж байгаагийн учир...
-       Цааашид үүнийг улам сайжруулахын тулд дахин унших судлах шаардлагатай байгаа зүйл,  анхаарах шаардлагатай зүйлүүд...
-       Энэхүү ажлын эцэст ямар өөрчлөлт ахиц гарсан, юунд суралцсан өөрөөр хэлбэл ямар үр дүнд хүрсэнийг 
-       Дараагийн бүтээлийн санг бүрдүүлэхэд юун дээр анхаарах шаардлагатай байгаа яаж хийх, сайжруулах боломж байгаа талаар эргэцүүлэл хийж бичнэ. Өөрийнхөө үйл ажиллагаанд хэр бодитой үнэлгээ өгнө төдий чинээ бүтээх хийх  идэвх, сонирхлыг төрүүлдэгийг санаарай.  Эргэцүүлэмжээ дараах байдлаар бичиж болно.
Өөрийн үнэлгээ
(эргэцүүлэмж)
...Миний бүтээлийн сангийн зорилго нь... Миний бүтээлийн санд буй бүтээлүүдээс дурьдвал..........................
Эдгээр бүтээлүүдээс хамгийн сайн болсон /бүтээлийн нэрийг бичнэ/ бөгөөд .....үүний онцлог нь ............… /баталгаа нотолгоог бичнэ/…юм.
Мөн энэхүү ажил нь  ..... ...   ......байгаа нь миний уг ажлын шалгуур арга аргачлалыг, агуулгыг сайн ойлгож хийснийг харуулж байна.
....... ажил миний хувьд хамгийн их ач холбогдолтой ажил байлаа.  Яагаад гэвэл… /өөрийнхөө мэдлэг чадварт гарсан гэж бодож байгаа ахиц өөрчлөлтийг бичнэ/…
Харин хамгийн доогуур үнэлгээ авсан бүтээл гэвэл  ..... /бүтээлийн нэрийг бичнэ/ Яагаад гэвэл үүнд ...................зүйлүүдийг тусгаагүй байсан. Цаашид энэ төрлийн ажил хийхэд ............. зүйлүүд дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.
Мэргэжлийн мэдлэг, чадвар эзэмшихэд хамгийн их нөлөө үзүүлсэн ажил бол..........................................  Эцэст нь энэ бүтээлийн сангаас ямар сургамж авсан цаашид яаж ажиллах, сайжруулах  талаар бичнэ.
Ашиглах ном, гарын авлага
1     Жачин.Ч, Даваажаргал. Г Бичихүй, бүтээхүй. УБ.,2010
2     Оюутны сурган хүмүүжүүлэх дадлага ажлын дэвтэр.ГЭБДС. УБ.,2012
3     Хичээлийн хөтөлбөр. ГЭБДС. УБ., 2013
4     Батхуяг.С Амжилттай суралцах арга зам.  УБ.,2012
5     Ичинхорлоо. Ш Сурган хүмүүжүүлэх судалгааны үндэс. УБ.,2003






No comments:

Post a Comment