Нэг. Онолын асуулт
Бага насны хүүхдийн сэтгэл судлал хичээлийн онолын асуулт
- Хүүхдийн хөгжлийн сэтгэл
судлалын судалгааны аргууд, судалгааны
зарчмуудыг дурдана уу?
- Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онолууд Л.С Выготский, Ж.Пиаже нарын онолын тайлбарлана уу
- Мэдэрхүйн хөгжлийн талаарх М.Монтессорийн үзэл онол
- Хэрэгцээний
онол М.Маслоу
- Психоаналитик
онол түүний гол төлөөлөгчдөөс дурдана уу?
- Уураг
тархины бүрдэл хэсэг бүрийн чиг үүрэг, их тархины зүүн, баруун тал
бөмбөлгүүдийн үйл ажиллагааг тайлбарлана уу?
- Хүүхдийн
бүтээлд дүн шинжилгээ хийх арга, түүний давуу ба сул талыг тайлбарлана уу?
- Асуулга буюу
анкетийн арга түүнд тавигдах шаардлагыг тайлбарлана уу?
- Бага насны хүүхдийн
шууд үүсэх сэрэл болон зайнаас үүсэх сэрэл, түүнийг хэрхэн харгалзан
сургалтыг зохион байгуулах вэ?
- Зориудын
болон зориудын биш санамсаргүй хүртэхүйг тайлбарлана уу? Бага насны хүүхдийн хүртэхүйн
хөгжлийн онцлогийг тайлбарлан хөгжүүлэх арга замыг нэрлэнэ үү?
- Анхаарлын чанар болох шилжилт болон төвлөрөлтыг тайлбарлан хүүхдийн анхаарлыг хөгжүүлэх арга замыг дурдана уу
- Анхаарлын
төрлүүд болох зориудын болон зориудын бус, хожуу идэвхжих анхаарал гэж юу
вэ? Бага насны хүүхдэд эдгээр анхаарлын төрлүүд хэрхэн хөгжих вэ?
- Зориудын ба
зориудын бус ой тогтоолт, бага
насны хүүхдийн ойн хөгжлийн онцлог хөгжүүлэх арга зам
- Ойн
хэлбэрүүд болох дүрслэх ой, хөдөлгөөний ой, сэтгэлийн хөдөлгөөний ой, үг
яриа утгын ойг тайлбарлан, ойн хэв шинжийг судлах судалгааны арга зүй
боловсруулан тайлбарлана уу?
- Бодит болон
хийсвэр сэтгэхүй, үйлдэл хийж
сэтгэх сэтгэхүйн хөгжлийн
онцлог, хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн онцлогийг тайлбарлана
уу?
- Сэтгэхүйн
үйлдлүүд болох анализ, синтез, харьцуулах, ангилах үйлдлүүдийг тайлбарлан
хүүхдийн логик сэтгэхүйг судлах судалгааны талаар ярина уу?
- Хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлог, зүй тогтлыг
тайлбарлана уу?
- Бага насны
хүүхдийн утгын холбоотой яриаг хөгжүүлэх арга замыг дурдан жишээ гаргана
уу?
- Бага насны хүүхдийн зоригийн хөгжлийн мөн
чанар, зоригийн шинжийг хэрхэн төлөвшүүлэх вэ?
- Хүүхдийн оюун ухааны хөгжлийн мөн
чанар, нөлөөлөх хүчин зүйлсийг тайлбарлан уу?
- Хүүхдийн зан төлөвийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс, зан
төлөвийн эерэг шинжийг багш хэрхэн төлөвшүүлэх вэ?
- Экстраверт ба интроверт
хүүхдийн онцлог, багш тэдэнтэй
харилцахдаа юуг анхаарах вэ?
- Холерик,
меланхолик хүүхдийн ерөнхий хэв шинж, ийм хүүхэдтэй багш хэрхэн харилцах
вэ?
- Ууртай зожиг
хүүхэдтэй ажиллах арга зам? Хэрхэн эерэг болгон хөгжүүлэх вэ? Тохиолдлын
жишээн дээр тайлбарлана уу?
- Хаздаг
хүүхэдтэй ажиллах арга зүй, хэрхэн эерэг болгон төлөвшүүлэх вэ? Тохиолдлын
жишээндээр тайлбарлана уу?
- Бага насын
хүүхдийн авьяасыг илрүүлэх арга зам
- Бага насны хүүхдийн авьяас билгийн хөгжлийн мөн чанар,
хөгжүүлэх арга зам
- Бага насы хүүхдийн сонирхол хэрэгцээ түүнд
нөлөөлөх хүчин зүйлсийг тайлбарлана уу?
- Сэдлийн төрлүүд, зөв төлөвшүүлэх асуудлыг
та хэрхэн үзэж байна вэ?
- Үйл ажиллагааны мөн чанар, төрөл, үйл ажиллагааны бүтцийг
тайлбарлана уу?
- Бага насны хүүхдийн голлох үйл ажиллагаа,
хэрэгцээ, багш сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд насны онцлогийг харгалзан
үзэх нь
\0-2 нас, 3-4 нас, 5-6 нас\ вэ?
- Сургуулийн өмнөх насны хүүхдийн
сэтгэл зүйн онцлог, түүнийг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд
хэрхэн харгалзах вэ?
No comments:
Post a Comment