Menu

Showing posts with label Бага насны хүүхдийн сэтгэл судлал. Show all posts
Showing posts with label Бага насны хүүхдийн сэтгэл судлал. Show all posts

Wednesday, 8 July 2015

Бага насны хүүхдийн сэтгэл судлал хичээлийн улсын шалгалтын асуулт

Нэг. Онолын асуулт
Бага насны хүүхдийн сэтгэл судлал хичээлийн онолын асуулт 

  1. Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлалын  судалгааны аргууд, судалгааны зарчмуудыг дурдана уу?
  2. Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онолууд Л.С Выготский, Ж.Пиаже нарын онолын тайлбарлана уу

Sunday, 30 November 2014

“Бага насны хүүхдийн сэтгэл судлалын хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө”













 1-р улирал
Сэдэв
Цаг
Хүрэх үр дүн
Үнэлгээний шалгуур
1
Бага насны хүүхдийн сэтгэл судлалын үндсэн асуудлууд
2

Мэдлэг:Бага насны хүүхдийн сэтгэл судлалын судлах зүйл, ач холбогдол, бусад шинжлэх ухаантай холбоотой болох талаар мэдлэг эзэмшинэ.

Чадвар:Хүүхдийн хөгжлийн түвшинг ажиглан, судлах чадварт суралцана.

Хандлага:Бага насны хүүхдэд туслах дэмжих хандлага төлөвшинө.
Хүүхдийн сэтгэл судлалын судлагдахуун нэр томьёоны тайлбарыг хийх, судалгааны аргуудыг ашиглан судалгаа хийх аргаа сонгох чадварт суралцсан эсэх

2

2
2


2

2
2
Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх онолын үндэс
2

Мэдлэг:Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, онол арга зүйн тухай мэдлэг эзэмшинэ.
Чадвар:Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн түвшинд тохирсон сургалтыг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах чадварт суралцана.
Хандлага:Сургалтанд суралцагчийн сэтгэцийн хөгжил төлөвшил нөлөөлдөг бөгөөд тэдний хөгжлийн түвшинд тохируулан сургалтын арга барилаа сонгох хандлага төлөвшинө.
Л.С.Выготский, Д.Б.Эльконин, М.Монтессори, З.Фрейд, А.Маслоу Э.Эриксон, Ж.Пиаже нарын үзэл баримтлалын ололттой тал дутагдалтай тал, ижил ба ялгаатай талуудад дүгнэлт хийх чадвар

2

2
2


2

2
2


2

2
3
Бага насны хүүхдийн танин мэдэх процессын хөгжил
2

Мэдлэг:СӨНХ-ийн сэрэл, хүртэхүй, анхаарал, ой, зохион бодохуй, сэтгэхүйн онцлог, хөгжүүлэх арга замыг сонгох мэдлэг, чадварт суралцана. Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлог, утгын холбоотой яриа, хөгжүүлэх арга замд суралцана. СӨНХийн сэтгэлийн хөдөлгөөний илрэл онцлогийг мэдэх

Чадвар:СӨНХ-ийн сэтгэцийн үйл явцыг оношлох, хөгжүүлэх арга зүйг эзэмшинэ.

Хандлага:Бага насны хүүхдийн танин мэдэх процессын үе шат, хөгжлийг төлөвшүүлэх хандлагад суралцана.
Сэрэл, хүртэхүй, анхаарал, ой, зохион бодохуй, сэтгэхүйн онцлог, хөгжүүлэх арга замыг сонгон хэрэглэх, хөгжүүлэх чадвар

2

2
2


2

2
2


2

2
Нийт цаг
16
32

Боловсруулсан:Багш:..............................................Б.Түвшинжаргал

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ


     Мэргэжлийн индекс       0140100       
·         Хичээлийн код                 anot 204        
·         Кредит                                  4 кр
·         Хамрах хүрээ:Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн ангийн II ангид I, II улиралд
·         Судлах цаг:Нийт цаг:112 цаг, лекц – 32, семинар -48 цаг, бие даалт - 32 цаг.
Хичээлийн залгамж холбоо:
о Босоо тэнхлэгээр:
   Сургалтын өмнөх: Мэргэжлийн удиртгал, Сэтгэл судлалын үндэс
   Сургалтын дараах:Харилцааны сэтгэл судлал, Хэл яриа заах арга зүй, Математик заах арга зүй
о Хэвтээ тэнхлэгээр:Бага насны хүүхийн анатоми физиологи эрүүл ахуй, Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, Сурган хүмүүжүүлэх зүй
Хичээлийн зорилго:
Бага насны хүүхдийн насны үечлэл хөгжлийн түвшин, танин мэдэхүйн хөгжлийн тухай онолын мэдлэгээ өргөжүүлэн бага насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогийг оношлох, судлах чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.
Агуулгын хүрээ:
Бага насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онол, үзэл баримтлал, бага насны хүүхдийн танин мэдэх процессийг оношлон судлах арга зүйг эзэмшиж хэрэглэнэ.
Оюутны эзэмших мэдлэг:
    Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх эрдэмтэн судлаачдын онол үзэл баримтлалын талаар мэдлэгтэй болох.
    Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн түвшинг судлах аргачлалын талаар мэдлэгтэй болох
Оюутны эзэмших чадвар:
 Ургын болон нялх насны хүүхдийн сэтгэцийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлийг судлах чадвар эзэмшсэн байх.
    Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн үйл явцын хөгжлийн онцлогт тохирсон сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах чадвар эзэмшсэн байх.
    Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн хөгжил, үйл явцыг оношлох, судлах арга зүйг сонгох чадвар эзэшсэн байх.