Menu

Sunday, 30 November 2014

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ


     Мэргэжлийн индекс       0140100       
·         Хичээлийн код                 anot 204        
·         Кредит                                  4 кр
·         Хамрах хүрээ:Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн ангийн II ангид I, II улиралд
·         Судлах цаг:Нийт цаг:112 цаг, лекц – 32, семинар -48 цаг, бие даалт - 32 цаг.
Хичээлийн залгамж холбоо:
о Босоо тэнхлэгээр:
   Сургалтын өмнөх: Мэргэжлийн удиртгал, Сэтгэл судлалын үндэс
   Сургалтын дараах:Харилцааны сэтгэл судлал, Хэл яриа заах арга зүй, Математик заах арга зүй
о Хэвтээ тэнхлэгээр:Бага насны хүүхийн анатоми физиологи эрүүл ахуй, Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, Сурган хүмүүжүүлэх зүй
Хичээлийн зорилго:
Бага насны хүүхдийн насны үечлэл хөгжлийн түвшин, танин мэдэхүйн хөгжлийн тухай онолын мэдлэгээ өргөжүүлэн бага насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогийг оношлох, судлах чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.
Агуулгын хүрээ:
Бага насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онол, үзэл баримтлал, бага насны хүүхдийн танин мэдэх процессийг оношлон судлах арга зүйг эзэмшиж хэрэглэнэ.
Оюутны эзэмших мэдлэг:
    Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх эрдэмтэн судлаачдын онол үзэл баримтлалын талаар мэдлэгтэй болох.
    Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн түвшинг судлах аргачлалын талаар мэдлэгтэй болох
Оюутны эзэмших чадвар:
 Ургын болон нялх насны хүүхдийн сэтгэцийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлийг судлах чадвар эзэмшсэн байх.
    Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн үйл явцын хөгжлийн онцлогт тохирсон сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах чадвар эзэмшсэн байх.
    Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн хөгжил, үйл явцыг оношлох, судлах арга зүйг сонгох чадвар эзэшсэн байх.

Thursday, 30 October 2014

Хүүхдийг байгальтай танилцуулах арга, хэлбэр
Хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэх
            Хүн хүрээлэн буй орчныхоо үзэгдэл юмсыг механикаар хуулбарлан тусгах биш харин харин идэвхтэй сэрж мэдрэхээс эхлээд хийсвэрлэх, нэгтгэн дүгнэх зэргээр оюун ухааны хүч зарцуулж байж тусган авах сэтгэцийн нарийн үйл явцыг танин мэдэх үйл ажиллагаа гэнэ.

Tuesday, 28 October 2014

Мэдээ мэдээлэл

Темпераментийн хэв шинжүүд
Холерик:Хөөрөл ихтэй, тэнцвэргүй, шаралхуу захтай, бусадтай харилцахдаа огцом, түрэмгий, эрч хүчтэй хэв шинж. Сэтгэлийн хөдөлгөөний илрэл хурц, биеэ барих тэсвэр тэвчээр муу.Ийм хэв шинжийн үйл ажиллагаа нь үечилсэн шинжтэй.Өөртөө итгэх итгэл өндөр, бүх зүйл хэвийн үед саад бэрхшээлийг даван туулж, ажилдаа улайран татагдаж дайчин шаргуу ажиллах чадвартай.Харин итгэл нь алдагдаж, хүч нь суларсан үедээ юу ч хийдэггүй./О.Мягмар Сэтгэл судлал 254-261/
1.    Хүүхдийн тухай ойлголт
      Өнөөгийн нийгмийн захиалга, боловсролын зорилго нь бие хүний оюун ухаан, сэтгэл, хүчин чадал нөөцийг нь нээн илрүүлэн хөгжүүлж оюуны эрх чөлөөг хангаж утга учиртай амьдрахад нь туслах явдал мөн учир “Хүүхэд” гэж хэн болох , түүний нас бие сэтгэцийн онцлог, хөгжлийн талаарх тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм.
v  Хүүхэд гэж хэн бэ?
      Өнөө үе хүртэл хүүхэд гэж хэн болох тухай шинжлэх ухааны үндэстэй тодорхойлолт байхгүй байсаар ирсэн. 1989 оны НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенцид  насанд хүрэх хязгаарыг үндэсний хууль тогтоомжид 18-аас доогуур тодорхойлоогүй нөхцөлд 18-аас доош насны хүнийг "Хүүхэд” гэнэ гэж тодорхойлсон.
Тэгвэл хүүхдийг:
1.  Хөгжлийн эрчимтэй замыг туулж буй онцлог
2.  Нийгэмшиж буй чадамж
3.  Тодорхой эрхийн субъект болох
4.   Нас зэрэг үзүүлэлтийг үндэслэн  
Нас бие сэтгэцийн хувьд эрчимтэй үеийг туулж яваа нийгмийн харилцаанд бие дааж оролцох чадвар  хараахан төлөвшөөгүй, эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтанд байдаг, өөрийн гайхамшигт ертөнцөөр хүрээлэн буй орчин болон бусдыг танин мэдэж буй 18 нас хүртэлх хүн бүрийг “ХҮҮХЭД“ гэнэ гэжээ.
                                    2 настай хүүхдийн насны онцлог
ТАНЫ ХҮҮХЭД                        /2 нас/   Жаран чавганцын нас/

Экстернатаар суралцагчдад

СӨБ-ын тухай хуулиас:...................