Өдрийн
дэглэм хүүхдэд заавал хэрэгтэй.
5 нас нь хүүхдийн хамгийн гайхалтай үе шат . Яагаад
гэвэл хүүхэд цэцэрлэгт яваад юмуу эсвэл үе тэнгийн хамтарч тоглодог найзтай
болж нийгмийн харилцааны анхны туршлагаа хуримтлуулсан байдаг.
Хүүхдэд аль хэдийн өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл бүрэлдэн,
идэх зүйл, өмсөх хувцсаа сонгох мэдрэмжтэй болдог. Тиймээс хүүхдийн өдрийн
дэглэмийг хийхдээ юуны өмнө тэдний хүсэл сонирхлыг заавал харгалзан үзэх
хэрэгтэй.
Хүүхэддээ тухайн өдрийн бизнес-төлөвлөгөөг хамтран гаргаж тоглохыг
санал болгож болох юм. Энэ нь дуулгаваргүй хөвгүүдийн болон эцэг эхийн хүсэлтийг дуртайяа биелүүлдэг
дуулгавартай охидын сонирхлыг адилхан татах аятайхан санаа.
Долоо хоногоор өдрийн дэглэмийг хүүхэдтэйгээ хамтран
төлөвлөх нь хамгийн оновчтой. Төлөвлөгөөндөө хэдэн цагийг цэцэрлэгтээ
өнгөрүүлж, хэдэн цагийг дуртай хүүхэлдэйн кинондоо зориулах, хэдийг нь салхинд
эцэг эхтэйгээ гарч зугаалахад, мөн дугуйлан сургалтуудад хэдийг зориулахаа
тодорхой тооцох хэрэгтэй.
Өдрийн дэглэмд хүүхэд гэр бүлийн бүрэн эрхт нэг гишүүн
гэдгийг нь мэдрүүлэн өрөөгөө цэвэр байлгах, тоглоомоо хураах, аяга таваг
угаахад оролцох тусгай цагийг заавал гаргах ёстой. Яагаад гэвэл яг энэ наснаас
хүүхдийг бага багаар өрөөгөө бие даан цэвэр нямбай байлгахад сургах хэрэгтэй
байдаг. Хүүхдийг цэвэр цэмцгэр байлгасны төлөө ямар нэгэн амттан , мөнгөөр
шагнахаас хатуу зайлсхийх чухал. Амттан болон халаасны мөнгийг зүгээр л өгчих. Харин
хамтын хөдөлмөр нь хариуцлагатай байх ухамсарыг төлөвшүүлнэ.
Нэг өдөрт хэтэрхий дарамт өгч болохгүй. Жнь: хагас сайны өглөө бүжгийн
дугуйлантай бол өдөр юмуу орой нь цэвэр агаарт зугаалах юмуу, дуртай тоглоомоор
нь тоглуулах нь дээр
Хүүхдийнхээ эрхэнд автан амралтын өдрүүдэд бүхэл
өдөржингөө телевизор болон компьютер тоглоомын ард суулгахын оронд та өөрөө
гялалзсан санаачилга гараж болно шүү дээ. “Дэлгүүр лүү аялах”, “Тоглоомын төв
рүү аялах”, “Гэр бүлээрээ элсэн, цасан цайз барих”, “Агаарын теннис, газрын теннисний
тулаан” “Нисдэг таваг хөөргөх” г.м
Өдөрт хичээлийн 30 /завсарлагатай/минутыг заавал оруулж
өг. Юунд зориулагдахыг нь та өөрөө тодорхойл- уншлага, үлгэр ярих, хөгжүүлэх
номнууд дээр ажиллах, янз бүрийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоомнуудаар тоглуулах,
тоглоомын аргаар гадаад хэл заах, багшийн өгсөн даалгаврыг хамтран биелүүлэх
г.м. Энэ нь удахгүй сургуульд орох гэж байгаа хүүхдэд анхаарал төвлөрүүлэх,
ачааллыг даах чадвартай болоход нь хамгийн их тустай зүйл болно.
Хэрвээ хүүхдээ 5 настай байхад нь биеийг нь даалгаж
сургавал /эхний үед та хамтран дэглэмийг зохиож хэрэгжүүлнэ/ ирээдүйд таны
хүүхдэд цаг хугацаа, ажил амьдралаа зөв зохицуулахад ямар ч асуудал гарахгүй
болно.
Танд амжилт хүсье.
No comments:
Post a Comment