Хүүхдийг
байгальтай танилцуулах арга, хэлбэр
Хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг
хөгжүүлэх
Хүн хүрээлэн буй орчныхоо
үзэгдэл юмсыг механикаар хуулбарлан тусгах биш харин харин идэвхтэй сэрж
мэдрэхээс эхлээд хийсвэрлэх, нэгтгэн дүгнэх зэргээр оюун ухааны хүч зарцуулж
байж тусган авах сэтгэцийн нарийн үйл явцыг танин мэдэх үйл ажиллагаа гэнэ.
Хүн мэдрэх эрхтэнээрээ
орчлон ертөнцийн юмсыг хүртэн авахаас танин мэдэхүй эхэлдэг. Хүн, гадаад ертөнц
хоёрын холбоо авцалдааг И.П.Павлов дээд мэдрэлийн үйл ажиллагаа гэж нэрлээд
хүний бүх үйл ажиллагаа, төрх хөдөлгөөнийг үүсгэн зохицуулагч нь тархи юм гэв.
Тархи буюу мэдрэлийн
тогтолцоотой танилцахад рефлексийн тухай мэдэх нь чухал юм. Рефлекс нь
мэдрэлийн системийн тусламжаар бие махбодоос хийж буй хариу үйлдэл байгаа бодис
юмсын цочролыг дохионы нэгдүгээр систем гэнэ. Ийм үйлдэл адгуусан амьтдад ч
байдаг. Харин хүн төрөлхтөнд зөвхөн дохионы хоёрдугаар систем байна.
Энэ нь үг яриагаар илрэлээ олдог гэж И.П.Павлов сургасан.
Хүүхэд зугаалга, тоглоом, хөдөлмөрлөх зэрэг үйл ажиллагааны явцад байгалийн
үзэгдэл ба юмстай танилцдаг. Тухайлбал хүүхэд цэцэрлэт оих ирэх замдаа цаг
уурын байдал (хүйтэн, бүлээн агаар, чулуу усанд живдэг, мод усны дээр хөвдөг)
амьтан арчлах үед тэдний хөдөлгөөн төрх байдлыг мэдэж авна.
Гэхдээ байгалийн тухай
төсөөлөл тэр болгон авч чадаггүй.
Хүүхэд ажиглаж байгаа
юмсаа зөв ойлгохгүй буруу нэрлэх, ярих алдаа гаргадаг. Иймээс аливаа юмсын гол
зүйл дээр хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж, түүнийг зөв ойлгон оновчтой нэрлүүлж
сургах, үгийн цөөн баялгийг нэмэгдүүлэхэд сургах ажилаа чиглүүлбэл зохино.
Үзэгдэл ба юмсын шинж
чанарыг холбож ялгах үндсэн дээр хэсэг зүйлийн тухай төсөөллийг хүүхэд нэгтгэн
дүгнэх замаар тэдний сэтгэхүй хөгжинө.
Ойлголт гэдэг бол тархины
задлаг нийллэгийн үйл ажиллагааны үр дүн юм. Байгалийн үзэгдэл, юмсын янз
бүрийн шинж чанарыг хооронд нь харьцуулан жиших тэдний дундаас гол шинж чанарыг
ялгаж гаргах ба үгээр илэрхийлэх байдлаар ойлголт үүснэ.
Тоглоом, хөдөлмөр зэрэг
хүүхдийн үйл ажиллагааны явцад ойлголтыг шалгаж бататгана. Хүүхэд юмсыг мэдэрч
хүртсэнээр тэдний ухамсарт ойлголт төлөвшүүлнэ.
Ойлголт удаан хугацааны явцад
бий болно. Хүүхдийг байгальтай танилцуулахад янз бүрийн арга хэрэглүүрийг
ашиглана. Тэдгээрийг хүмүүжил сургалтын зорилго, программын агуулгыг хүүхдийн насны онцлот
тохируулан сонгон авна.
Тавьсан зорилтыг
хэрэгжүүлэх хэрэглүүрийг тодорхойлох үндсэн зарчим бол хүмүүжил ба сургалтын
нэгдэл, үзүүлэлт ба хүүхдийн идэвх, хүмүүжүүлэгчийн удирдах арга барил багтан
орно.
Хүүхдийг байгальтай танилцуулах
хэлбэр
Хүүхдийг байгальтай
танилцуулах үндсэн хэлбэр нь хичээл, экскурс, зугаалга, байгалийн булан,
туршлагын талбайд хийх хөдөлмөр юм.
Хичээлийг сургалтын
төлөвлөгөө программын дагуу тодорхой хугацаанд явуулна. Хичээлээр хүүхдэд
программт материалыг эзэмшүүлэн шинэ мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэдний урьд өмнө
олж авсан мэдлэгийг тодруулж бататгана.
Мөн хүүхдийн танин мэдэх
чадвар (ажигч чанар, сэтгэхүй) хэл яриаг хөгжүүлж, байгальд дур сонирхолтой,
түүнийг хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлнэ.
Хичээлийг бусад хэлбэрийн
ажилтай уялдаа холбоотой явуулна. Жишээ нь: Хичээл дээр олж авсан мэдлэг
чадварыг өдөр тутмын үйл ажиллагаа, тоглоом хөдөлмөртэй холбох, эсвэл зугаалга,
хөдөлмөрийн ажиглалтын явцад олж авсан мэдлэгийг хичээл дээр тодруулж
системчилнэ.
Хүмүүжүүлэгчид хичээлийн
үр нөлөө өгөөжийг дээшлүүлэхийн тулд хичээл заах арга барилаа зөвөөр сонгон,
ашиглах үзүүлэн таниулах материалыг бэлтгэх нь чухал.
Хичээлд биет үзүүлэн
(амьтан, ургамал ба тэдгээрийн хэсэг мөчир, цэцэг, үр жимс) диафильм, кино
наадгай зэргийг хэрэглэнэ. Яслийн бүлэгт хэсэг хүүхэдтэй (4-6хүүхэдтэй) буюу
ганцаарчилан хичээллэнэ. Цэцэрлэгийн 1 дүгээр бага бүлэгт хүүхдийг хоёр бүлэг
болгож ээлжлэн хичээллэнэ. Хичээлд хэрэглэж байгаа зүйлийг бүх хүүхдэд үзүүлж
харуулахын тулд хүүхдийг хоёр бүлэг буюу эгнээ болгох эсвэл хагас дугуй
хэлбэртэй суулгаж ажиглалтыг зохион байгуулна.
Жижиг хэмжээний бодит
үзүүлэн буюу тараах материалыг хүүхэд бүрт хүрэлцэхээр өгнө.
Экскурс бол хичээлийн нэг
хэлбэр бөгөөд бодит юмсыг (ой мод, нуга тал, гол цөөрөм г.м) байгаа орчинд нь
танилцуулдгаараа өвөрмөц юм.
Экскурсийг хичээлийн цагаар нийт бүлгийн хүүхдийг хамарч явуулна.
Үүгээрээ өдөр тутмын зугаалгаас ялгаатай бөгөөд хүүхдэд байгаль орчноо таашаан
сонирхдог гоо сайхны хүмүүжил олгоно.
Үзэсэлэнт сайхан ой мод, өнгийн цэцэг алагласан нуга
талын эрүүл агаарт хүүхдүүд байгалийг ажиглаж танин мэдсэнээр тэдний оюуны
болон бие бялдарын хөгжилд чухал нөлөө үзүүлнэ.
Экскурс хийх газрыг сонгон авахдаа хүүхдийн нас,
хичээлийн зориогыг харгалзан хүмүүжүүлэгч заавал урьдчилан үзэх нь ашигтай.
Дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдийг цэцэрлэгээс холхон
экскурсээр явуулж болно. Бага бүлгийн хүүхдийг хагас жилээс хойш ойр байгаа ой
мод, парк, цэцэрлэг, талбайд явуулж болно.
Экскурсийг уул, гуу жалгатай буюу ус намагтай газар
явуулж болохгүй.
Хот аймагийн төв суурин газарт улирал цаг уурийн онцлог
ургамал амьтаны амьдрал, хүмүүсийн хөдөлмөрт гарч байгаа хуваарилалт
өөрчлөлтийг ажиглаж болохуйц газрыг сонгон авна.
Хөдөө орон нутагт хүүхдийг байгальтай танилцуулах нөхцөл
боломж илүү байх учир ажиглалт явуулах бүрэн бололцоотой.
Экскурсийг аль болох нэг газар орчинд жилийн аль ч
улиралд олон дахин очихоор зохион байгуулах нь ашигтай.
Энэ нь байгальд гарч байгаа улирлын хувьсал өөрчлөлтийг
ажиглаж мэдэхэд чухал ач холбогдолтой. Экскурс явуулах газар хүмүүжүүлэгч очиж
программын дагуу юу үзүүлэх, ажиглалтыг яаж зохион байгуула, түүх цуглуулах,
авч явах зүйл юу болох, ямар асуулт даалгаврыг хүүхдэд өгөх, ямар тоглоомоор
тоглуулах, хүүхдийг яаж амраахыг төлөвлөж шийдвэрлэнэ.
Экскурсээр явахаас нэг өдрийн өмнө хүүхэд хаана очих,
ямар хувцас өмсөх, юу ажиглах, юу авч явахыг хэлж өгнө.
Энэ нь хүүхдийн сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг өрнүүлэх,
экскурсэд анхааралтай хандах нөхцөлийг бүрдүүлнэ.
Экскурсийн амжилттай болох эсэх нь түүний зохион
байгуулалтаас шууд шалтгаална. Экскурсэд гарахын өмнө хүүхдийн бэлтгэлийг
шалгаж биеэ хэрхэн авч явах сахилга дэг журмын талаар хүүхдэд сануулна.
Газар дээр ирээд хүүхдийг чөлөөтэй хөдлөх, гүйх, суух
боломж олгоно.
Энэ үед хүүхдийн анхаарлы байгалийн үзэсгэлэнт тал, нуга,
өнгө бүрийн цэцэг, шувуу, царцааны дуу гаргах, навчны хийсэлт зэргийг
ажиглуулна.
Экскурсийн гол зорилго нь нийт хүүхдийн дунд хийх
төлөвлөгөөтэй ажиглалт юм. Ажиглалтыг цааш үргэлжлүүлэхийн тулд байгалийн зарим
материал цуглуулна. (навч,
цэцэг, мөчир, мөөг г.м)
Экскурсийн явцад ургамал амьтныг хайрлан хамгаалах,
ургамлын иш мөчрийг хугалахгүй, шавьж хорхойг алж устгахгүй байх талаар
зөвлөгөө өгөх нь чухал.
Экскурсээс буцахын өмнө хүүхдийг 5 – 10 минут амраана.
Энэ үед цуглуулсан материалыг ялгах буюу <<Навчийг тань>>, <<Цэцгийг тань>> гэсэн сургах тоглоомоор тоглуулж болно. Ургамал ба
амьтан барьж байгалийн буланд авчрахад дараах төхөөрөмж хэрэгтэй.
Ой мод, нуга талд экскурс хийхэд хэрэглэх зүйлүүд:
Хорхой шавьж барих
хэрэгсэл (тор) 50 см урт савханд 40 см
марлиар хийсэн уут залгана. (5-6 ширхэг)
- Сагс (жимс ногоо түүх) 3-6 ширхэг
- Хайрцаг буюу хавтас (навч, үр, холтос, цэцэг түүхэд хэрэглэх) 3-5 ширхэг
- Мод мөчир хайчлах тусгай хайч 1 ширхэг
- Хүрз буюу жижиг хутгуур 1 ширхэг
- Шилэн сав буюу нүхтэй хайрцаг (хорхой шавьж хийх) 4-5 ширхэг
- Хуруу шил ба томруулдаг шил байна (жижиг амьтдыг ажиглах
зорилгоор).
Ус цөөрөмтэй газар экскурс хийхэд:
- Усны хорхой шавьж барих тор, ишний урт нь 120-150 см диаметр 3-4 см, цагиргийн диаметр 25-30 см торны урт нь 50 см байна. 1 ширхэг (багшид зориулсан)
- Хүүхдийн барих тор арай жижиг хэмжээтэй байна.
- Тагтай хувин 2-3 ширхэг
- Хорхой шавьжийг хийх жижиг лааз 2-3 ширхгийг бэлтгэнэ.
Зугаалга
Байгальтай танилцуулахад өдөр бүрийн зугаалгыг ашиглана. Зугаалгыг тодорхой
зорилго чиглэлтэй болгож экскурсийн хэлбэрээр ч зохион байгуулж болно.
Зугаалгаар байгалийн материал (элс, цас, ус, навч) ашиглан тоглох, багалийн юмс үзэгдлийн шинж чанартай
танилцуулна. Зугаалгын явцад байгалийн материал ашиглан тоглох нөхцөл боломжийг
(элст хайрцаг, жижиг хэмжээний хиймэл нуур, савтай ус,
усанд салхины хүчээр хөдлөх хөвөх наадгай тоглоом) хангавал зохино. Өдөр тутмын зугаалгаар хүүхдүүд
хөдөлмөрт оролцож хөдөлмөрийн дадал эзэмшинэ.
Туршлагын талбайд хийх ажил
Өдрийн унтлагын дараа хүүхдийг туршлагын талбай дээр ажиллуулах нь илүү
тохиромжтой. Туршлагын талбайд хийх хөдөлмөрийн явцад хүүхэд тодорхой мэдлэг
эзэмшихийн зэрэгцээ хөдөлмөрийн чадвар дадал төлөвшин улмаар хөдөлмөрт дур
сонирхолтой болон хүмүүжнэ. Цаг улирал, хүүхдийн насны онцлог, хийх ажлаас
шалтгаалан янз бүрийн хэлбэрээр хөдөлмөрийг зохион байгуулна.
Талбайд хийх зарим
хөдөлмөрийг хичээлийн хэлбэрээр бүх хүүхдийг оролцуулах, эсвэл хоёр бүлэгт
хуваан зохион байгуулна.
Хамгийн гол нь хүүхдийн
өдөр тутмын хөдөлмөрөөр ургамал амьтныг арчлах чадвар ба дадлыг төлөвшүүлнэ.
Хөдөлмөрийн даалгаврыг бүх
хүүдэд, эсвэл хэсэг буюу анц нэг хүүхдэд янз бүрийн хугацаанд гүйцэтгүүлэхээр
өгч болно.
Ахлах ба бэлтгэл бүлгийн
хүүхдийг туршлагын талбай, цэцгийн мандал, жижүүрээр ажилуулна.
Байгалийн буланд хийх ажил
Байгалийн буланд хийх хөдөлмөрий тодорхой цагт хүүхдийн насны онцлогт
тохируулан янз бүрээр зохион байгуулж болно. Хүүхэд амьтан ургамлыг арчлахдаа
эхлээд ахмад хүмүүстэй дараа нь бие даан хөдөлмөрлөнө. Энэ явцдаа амьтан
ургамлын амьдралыг ажиглаж хайрлан хамгаалах, арчлан хамгаалах арга барилд
сурна.
Нэгдүгээр бага бүлгийн
хүүхэд их төлөв хүмүүжүүлэгчийн хийж байгаа хөдөлмөрийг ажиглана. Хоёрдугаар
бүлгийн хүүхдүүд зарим ажилд биечлэн оролцоно.
Дунд бүлгийн хүүхэд хүмүүжүүлэгчийн өгсөн даалгаврыг бие
дааж биелүүлнэ.
Ахлах бүлэгт жижүүр хүүхэд багшийн удирдлагын дор биеэ
дааж ажиллана. Бэлтгэл бүлгийн хүүхэд жижүүр хийх явцад амьтан ба ургамал тус
бүр дээр ажиглалт хийж тэмдэглэнэ. Зарим үед байгалийн буланд хамт олноор нь
цэвэрлэгээ хийлгэж болно.
Экскурсийн үед хийх ажиглалт
Хүмүүжүүлэгчийн удирдлагаар хүүхэд экскурсээр ургамлын онцлог, амьтны
гадаад байдал, байгалийн цаг улирлын өөрчлөлт хувьсалтыг тэдний уялдаа холбоог
мэдэж авна. Энэ бүгд нь хүүхдийн
мэдлэгийн хүрээг өргөтгөх, байгальд дурлах сонирхлыг дээшлүүлэх ба ертөнцийг
шинжлэх ухаанчаар ухааран ойлгож эхлэх боломж өгнө. Экскурсээр танилцуулж
байгаа зүйл хэт олон байж болохгүй.
Бага бүлэгт 1-2, дунд бүлэгт 2-3, ахлах бүлэгт 3-4 зүйл ажиглуулна. Бага насны хүүхдийн анхаарал төдий л
тогтвортой биш байх тул экскурсээр ажиглалтыг зохион явуулах тийм амар биш.
Иймээс хүүхдэд (2-4 нас) үзүүлж байгаа зүйлийг ойртуулж харуулах тэдний сэтгэлийг
хөдөлгөх ажиглаж байгаа зүйлд анхаарлыг нь татах зэргээр бололцоотой бүхнийг
хийх хэрэгтэй. Жнь: Хүүхдэд хандан <<Чи хардаа, туулай чихээ яаж хөдөлгөж байна, мэлхий яаж
үсэрч байна, бор шувуу юу түүж идэж байна вэ? Сайн ажиглаарай>> гэх зэргээр хүүхдийн анхаарлыг ажиглах зүйлд чиглүүлнэ.
Дунд ба ахлах бүлэгт хүүхдийн анхаарлыг татах үндсэн арга барил бол ажиглаж
байгаа зүйлийн тухай хүмүүжүүлэгчийн асуудал юм. Хүмүүжүүлэгч хүүхдийн
хариултыг дүгнэж нэмэлт тайлбар хийнэ.
Асуулт ба тайлбарыг
урьдчилан сайн боловсруулах явдал чухал ач холбогдолтой. Хүүхдийн идэвхтэй
байдлыг харгалзан хүмүүжүүлэгчийн яриа элдэв сул үггүй, ажиглаж байгаа зүйлтэй
шууд холбоотой байх хэрэгтэй. Ажиглалтыг зохион байгуулахад анхаарал нь
тотворгүй зарим хүүхдэд хандаж асуултыг үе үе тавьж байх нь зүйтэй.
Ажиглалтын явцад хүүхдүүд
асуулт их тавьдаг. Хариулахдаа шууд хүртэж байгаа зүйлтэй холбож хариу өгнө.
Жнь: Хүмүүжүүлэгч хүүхдүүдийг модон дээр сууж байгаа бор шувууг ажиглуулбал
хүүхэд тэдгээрийг хармагц <<Энэ юу вэ? Ямар шувуу вэ? Шувуу юу хийж байна вэ?
Ангаахай нь хаана байдаг вэ? Эдгээр шувууны үүр нь хаана байдаг вэ?>> гэсэн асуулт тавина.
Хүмүүжүүлэгч ямар нэртэй
шувуу болох, тэд нар юу хийж байгаа, үүр ангаахай хаана байдаг тухай ярьж өгнө.
Дараа нь бор шувууны гадаад байдал, хошуу, хөл сүүл, далавч, нүд зүс зэргийг
сайн ажиглуулж хэлж өгнө.
Энэ үед хүүхдээр
харьцуулан жишүүлж дүгнэлт гаргахад чиглэгдсэн асуулт тавина. Жнь: голын эрэг
дээр ирсэн гэвэл ус, тэнгэрийг ажиглуулж ямар өнгөтэй байна, яагаад ийм өнгөтэй
байгаа зэргийг ярилцан дүгнэлт гаргана. Экскурсийн үед цаг агаар, тэнгэр ямар
байгаа, үүл нүүх, солонго татах, нар жаргах, мандах үзэгдлийг ажиглуулна.
Ургамал амьтны амьдрал, улирлын байдалд ямар өөрчлөлт гарах, мод нахиалж, навч
цэцэг дэлгэрч, ургамал хагдрах, нүүдлийн шувууд буцах, ирэхийг ажиглуулна. Нэг
удаагийн ажиглалт богино хугацаатай үргэлжлэх боловч цаашдаа байгалийн нэг юмс
үзэгдлийг олон дахин давтан ажиглуулна.
Хүмүүжүүлэгч программыг
удирдлага болгон тодорхой хугацаанд хүүхдийн зайлшгүй мэдвэл зохих амьгүй
байгаль, ургамал ба амьтны амьдрал, хүний хөдөлмөрийн тухай мэдлэгийн хүрээг
тодорхойлно.
Хүүхдүүд өвөл тагтаа ба
бор шувуу хоёрын гадаад байдал, иддэг хоол, хөдөлгөөн, тэдний цасан дээр үлдээж
байгаа мөр зэргийг ялгаж мэдэх ёстой.
Эхний зугаалгаар хүүхдээр
хэрээг ажиглуулж нэрий нь хэлж өгнө. Хоёр дахь зугаалгаар тагтааг харуулаад
ямар шувуу нисэж байгааг хэлүүлнэ. Гурав дахь зугаалга дээр тагтаа юу хийж
байгааг ажиглуулна. Дөрөв дэх зугаалга дээр хүүхдүүд шувууны зүс, өдийг ажилана.
Тав дахь зугаалга дээр хүүхдүүд тагтаа яаж хөдөлж явж байгаа, цасан дээр ямар
мөр үлдэж байгааг ажиглана.
Богино хугацаагаар дэс
дараатай ажиглалт явуулснаар хүүхдийг шувууд сонирхолтой болгож тэдгээрийн
ажигч чанарыг хөгжүүлнэ.
Зугаалга, экскурсийн явцад
амьтан ургамлын амьдралд гарч байгаа хувирал өөрчлөлтийг улирлын байдалтай
холбон ажиглуулж амьд ба амьгүй байгалийн өөрчлөлтийн шалтгаант холбоог олж
тогтооно. Жнь: хүйтэн болсон учир ургамал ногоо хатаж андан, хорхой шавьж цөөрсөөр
үзэгдэхгүй болох, шувууд дулаан орондоо буцаж нисдэг. Ажиглалтыг уран зохиолтой
холбосноор хүүхдийн ажиглаж байгаа зүйлийн дүрслэлийг тодруулж үгийн баялгийг
нэмэгдүүлж байна.
Иймд зугаалга дээр
ажиглалт явуулах үед тохирсон шүлэг, дуу, оньсого таавар, зүйр цэцэн үгсийг
ашиглах нь зүйтэй.
Хөдөлмөрлөх дадал олгох
Хүүхдүүд туршлагын талбай байгалийн буланд ургамал, амьтдыг арчлах хөдөлмөр
хийнэ. Энэ явцад байгалийн тухай тэдний төсөөллийг бататгаж мэдлэгийн хүрээг
өргөтгөн улмаар хөдөлмөрийн чадвар дадалтай болно.
Ийм учраас цэцэг услах,
загас тэжээх, хөрс сийрэгжүүлэх, амьтанд тэжээл өгөхдөө түүний ач холбогдлыг заавал хэлж өгнө.
Хөдөлмөрийн ямар ч арга
барилыг шинээр эзэмшүүлэхдээ түүнийг заавал тайлбарлаж өөрөө үзүүлэх, дунд
бүлэгт бол 2-3
хүүхдээр, ахлах бүлэгт 1-2
хүүхдээр хийлгэн үзүүлсэний дараа нийт хүүхдээр хийлгэнэ.
Хөдөлмөрийг олон дахин
давтан хийлгэсний үр дүнд хүүхэд хөдөлмөрийн дадалтай болно. Хүүхдэд
хөдөлмөрийн дадал хэвшил олгохдоо ахмад хүмүүсийн хөдөлмөртэй танилцуулах,
хүмүүжүүлэгч өөрөө хийж үзүүлэх, хүүхдэдянз бүрийн даалгавар өгөх ба түүнийг
шалгах, хийсэн хөдөлмөрт үнэлэлт өгөх зэрэг үндсэн арга барилуудыг ашиглана.
Туршлагын талбайд хийх хөдөлмөр
Хавар туршлагын талбайг тариалалтанд бэлтгэх хүмүүжүүлэч, ажилчид, эцэг
эхийн хүчээр бэлтгэнэ. Тэд газрыг гишгэж хөрс боловсруулж ногоо цэцгийн талбайг
бэлтгэнэ. Бэлдсэн талбайд цэвэрлэгээ хийх, ургамал суулгахад хүүхдийг
оролцуулна.
Бага бүлгийн хүүхдээр
талбай цэвэрлүүлэх ажил хийлгэнэ. Мөн адил ахмад хүмүүсийн тусламжтайгаар
сонгино, том ширхэгтэй үр суулгах, ногоо цэцэг услах, хөрс сийрэгжүүлэх, ургац
хураахад оролцоно. Тэд талбай дээр байгаа хогийг тармуураар цуглуулж дамнуурга
дээр зөөж овоолно.
Хүмүүжүүлэгчийн
тусламжтайгаар вандуй, шош, овъёос зэрэг том хэмжээтэй үр суулгах, ногооны
талбай, цэцгийн мандал услах, хөрс сийрэгжүүлэх, ургацаа хураах ажил хийнэ.
Бэлтгэл бүлгийн хүүхдийг
хөрс боловсруулах, үр суулгах, услах, хөрс сийрэгжүүлэх, ургацаа хураах, мод
суулгах ажилд хариуцлагатай ханддаг болгохын тулд ахлах бүлгийн хүүхдийг дотор
нь бүлэг болгож тодорхой ажил үүрэг гүйцэтгүүлэхээр даалган өгч биелэлтэд
хяналт тавих нь чухал.
Хүмүүжүүлэгч гэртээ буюу
цэцэрлэгтээ ургамал тарьж суулгах даалгаврыг хүүхдэд өгнө. Үүнийг эцэг эх мэдэж
хүмүүжүүлэгчийн хамт хүүхдийн даалгаврыг шалгаж байвал сайн.
Байгалийн буланд хийх хөдөлмөр
Нэгдүгээр бага бүлгийн хүүхэд байгалийн буланд байгаа ургамал
амьтныхүмүүжүүлэгчийн хамт арчилна. Хүмүүжүүлэгчийн даалгавраар хүүхэд шүршүүр
авчрах, ургамал услах аквариумын загас тэжээнэ. Энэ ажлыг бусад хүүхдүүд
ажиглана.
2-р бага бүлгийн хүүхдүүд хүмүүжүүлэгчийн тусламжтайгаар
өдөр бүр ургамал усалж, аквариумын загас тэжээнэ. Дунд бүлгийн хүүхэд ургамал,
амьтан арчлах даалгаврыг бие дааж хийнэ.
Тэгэхдээ хүүхдийн онцлог
байдлыг харгалзаж зарим хүүхдэд арай хөнгөн даалгавар өгнө. Хүүхэд даалгавар
гүйцэтгэх явцад амьтдын төрх байдлыг мэдэж авна. Ахлах ба бэлтгэл бүлгийн
хүүхэд байгалийн буланд жижүүр хийнэ. Жижүүрт өдөр бүр 2-3 хүүхэд гарна.
Энэ нь хөдөлмөрийн нэг
хэлбэр бөгөөд хүүхдэд өгсөн даалгаврыг хариуцлагатай биелүүлэх хүмүүжил олгоно.
Бүх хүүхэд дэс дараалан жижүүр хийнэ. Хүмүүжүүлэгчийн тусламжтайгаар байгалийн
буланд байгаа ургамлыг үзэж услах, навчны шороо тоосыг арчих, загас болон бусад
амьтдад тэжээл өгөх, сав суулгыг угааж цэвэрлэх зэрэг ажлууд хийнэ.
Жижүүрийг хүүхэд хоорондоо
хүлээлцэнэ. Хүлээлцэх үед тэд юу хийсэн, юу олж ажигласныг ярина. Энэ бүгд нь
өөрийн үүрэгтэй ажилд хариуцлагатай хандах хүмүүжил олгоно. Байгалийн буланд үе
үе нийт хүүхдийг хамарсан их цэвэрлэгээ хийнэ. Энэ үед хоёр хүүхдийн дунд нэг
цэцэг өгч арчилж цэвэрлэх даалгавар өгнө. Цэцэг ургамал арчлах арга барилыг
ажил эхлүүлэхийн өмнө дахин сануулж хэлж өгнө.
Жилийн туршид байгалийн
буланд байгаа ургамал амьтанд анхааралтай хандаж хайрлаж хамгаалах, цэвэр
нямбай, эв найрамдалтай ажиллаж, эхэлсэн зүйлийг дуусгадаг хүмүүжил олгоно.
Хөдөлмөрийн явцад ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг баримтлах нь:
Хүүхдийг ядраахгүйн тулд хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлагыг баримтлах нь
чухал. Зуны улиралд өдрийн сэрүүн, өглөө оройд ажиллана. Хүүхэд хөдөлмөр хийх
үед түүний биеийн галбир зөв байх ёстой. Жнь: тармуураар ажиллахад бие эгц
байх, ус зөөхөд заавал хоёр гарт ижил хэмжээний хувин барьж явна. Хүүхдээр энэ
ажлыг дагнан хийлгэхгүй удаан хугацаагаар сууж хийдэг ажлыг босоо хийдэг
ажилтай хослуулна.
Хөдөлмөрийн багаж хэрэгсэл
хүүхдийн биеийн өндөр нам, насанд нь тохирсон байна. Туршлагын талбай,
байгалийн буланд хийсэн хөдөлмөрийн дараа хүүхдийн гарыг савантай усаар заавал
угаана.
No comments:
Post a Comment