1. Хүүхдийн тухай ойлголт
Өнөөгийн
нийгмийн захиалга, боловсролын зорилго нь бие хүний оюун ухаан, сэтгэл, хүчин
чадал нөөцийг нь нээн илрүүлэн хөгжүүлж оюуны эрх чөлөөг хангаж утга учиртай
амьдрахад нь туслах явдал мөн учир “Хүүхэд” гэж хэн болох , түүний нас бие
сэтгэцийн онцлог, хөгжлийн талаарх тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм.
v Хүүхэд гэж хэн бэ?
Өнөө үе
хүртэл хүүхэд гэж хэн болох тухай шинжлэх ухааны үндэстэй тодорхойлолт байхгүй
байсаар ирсэн. 1989 оны НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенцид насанд хүрэх хязгаарыг үндэсний хууль
тогтоомжид 18-аас доогуур тодорхойлоогүй нөхцөлд 18-аас доош насны хүнийг
"Хүүхэд” гэнэ гэж тодорхойлсон.
Тэгвэл хүүхдийг:
1. Хөгжлийн эрчимтэй замыг туулж буй онцлог
2. Нийгэмшиж буй чадамж
3. Тодорхой эрхийн субъект болох
4. Нас зэрэг үзүүлэлтийг үндэслэн
“Нас бие сэтгэцийн хувьд эрчимтэй үеийг туулж яваа
нийгмийн харилцаанд бие дааж оролцох чадвар
хараахан төлөвшөөгүй, эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтанд
байдаг, өөрийн гайхамшигт ертөнцөөр хүрээлэн буй орчин болон бусдыг танин мэдэж
буй 18 нас хүртэлх хүн бүрийг “ХҮҮХЭД“ гэнэ гэжээ.