Menu

Thursday 5 February 2015

Дадлагын журам

ДАДЛАГЫН ЖУРАМ
НЭГ:НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Оюутны дадлагад энэхүү журмыг удирдлага болгож, холбогдох харилцааг зохицуулна, Багш мэргэжлээр суралцагч оюутан доорх дөрвөн түвшний дадлагыг заавал хийнэ.
Журмын зорилго нь дадлагын чанарыг сайжруулах, сургуулийн захирал, сургалтын алба, мэргэжлийн тэнхмийн эрхлэгч, дадлага удирдагч багш, оюутны үүргийг тодорхойлон, тэдний хариуцлагыг өндөржүүлж, дадлагын бэлтгэл, явц, үр дүнг боловсронгуй болгоход оршино.

Дадлагын үе шат
2.1. Дадлагын үе шат
Дадлагын нэр
Улирал
Хугацаа
Кридет
1.
Хүүхэд судлах сургуульд суурилсан дадлага
4
32 цаг(2 д.х)
1
2.
Багшийн үйл ажиллагаатай танилцах дадлага
5
32 цаг(2 д.х)
1
3.
Мэргэжпийн сургалтыг ажиглах, турших дадлага (дан)
5
16 цаг (2 д.х)
1

Мэргэжпийн сургалтыг ажиглах, турших дадлага (хос)
6
16 цаг (2 д.х)
1
4.
Багшлах дадлага
7
12 долоо хоног
12
5.
Нийт


15

2.2 Сурагчдын сэтгэлзүйн онцлогийг судлах, багшийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжлийн сургалтыг ажиглах, турших дадлагыг ЕБС-д хийх бөгөөд дадлагын зөвлөх профессор удирдана.
2.3 Багшлах дадлагыг ББС-ийн профессор болон дадлагын зөвлөх профессор хамтран удирдана.
2.4 Хос мэргэжпээр суралцагч оюутан багшлах дадлагыг мэргэжил тус бүрээр 6 долоо хоног хийнэ.

Гурав. Багшлах дадлагын бэлтгэл, зохион байгуулалт

3.1 Сурагчдын сэтгэлзүйн онцлогийг судлах, багшийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжпийн сургалтыг ажиглах, турших дадлагуудыг сэтгэл судлал, боловсролын судалгаа аргазүйн тэнхим, мэргэжлийн аргазүйн тэнхмүүд хариуцан зохион байгуулна.

3.2.1 Оюутан мэргэжлийн удиртгал, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй мэргэжлийн хичээлийн аргазүй, багшлах дадлагын бэлтгэл хичээлийг судалж зохих кредит цуглуулж, үнэлгээ авсан байна.
3.2.2 Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, мэргэжлийн сургалтын аргазүй, багшлах дадлагын бэлтгэл хичээлийн үнэлгээ тооцуулаагүй, хангалтгүй дүн авсан оюутан багшлах дадлагад гарахгүй.
3.2.3 ББС-ийн мэргэжлийн аргазүйн тэнхим дадлагын бэлтгэл хангах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна.


3.2.4 Захирлын тушаалаар сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, мэргэжлийн сургалтын аргазүй, клиник профессор багш нараас бүрдсэн дадлага удирдах багш нарын багийг (цаашид дадлагын баг гэнэ) байгуулна.
3.2.5 Дадлагын баг нь багшлах дадлага хийх бүх оюутныг хамруулсан дадлагын бэлтгэл хичээл (1 кредит, дадлагад гарахаас өмнөх 2 долоо хоногт) зохион байгуулна.
3.2.6 Багшлах дадлагын бэлтгэл хичээл нь бие даасан хөтөлбөртэй байна.
3.2.7 Багшлах дадлагын зорилго, агуулга, арга хэлбэр, үнэлгээ, оюутны эзэмших цогц чадамж нь дадлагын хөтөлбөрт тусгагдсан байна.
3.2.8.Багшлах дадлагад гарах оюутан бүр бүтээлч даалгаврын сэдэв сонгох бөгөөд бүтээлч даалгаврын сэдвийн жагсаалтыг захирлын тушаалаар баталгаажуулна.
3.2.9 Оюутнуудыг бүлгээр зохион байгуулж, дадлагын зөвлөх профессор багш нарт хуваарилна.

3.3 Багшлах дадлагын зохион байгуулалт
3.3.1 ББС-ийн мэргэжпийн аргазүйн тэнхмүүд түшиц сургууль, дадлагын профессор багш нарыг түшиглэн оюутны багшлах дадлагын хуваарь гаргана.
3.3.2 ББС-ийн дадлага удирдагч багш нь оюутныг ЕБС, зөвлөх профессорт танилцуулна.
3.3.3 Багшлах дадлагыг багийн зохион байгуулалтаар гүйцэтгэнэ.
3.3.4 4-6 оюутны дадлагыг ББС-ийн профессор болон зөвлөх профессор хамтран удирдана.
3.3.5 ББС-ийн дадлага удирдагч багш нь нэг оюутантай долоо хоногт 3 цаг ажиллана.

4.1 ББС нь “Багшлах дадлагын төв”, “Дадлагын түшиц сургууль, цэцэрлэг”-тэй байна.
4.2 Дадлагын түшиц сургууль, цэцэрлэг нь оюутанд зориулсан “Багшлах ур чадварын төв”-тэй байна.
4.3 Цэцэрлэг, ЕБС нь оюутны багшлах дадлагын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах дадлагын зөвлөх профессорыг ажиллуулна.
4.4 Багшлах ур чадварын төв нь оюутны ажиллах орчин нөхцөл (компьютер, принтер, хувилагч, проектор, интернет гэх мэт)-ийг бүрдүүлсэн байна.
4.5 Багшлах ур чадварын төвийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд хариуцна.

Тав. Оролцогч талуудын үүрэг
5.1 ББС-ийн уурэг
5.1.1 Оюутны багшлах дадлага хийх санхүү, материаллаг боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.
5.1.2 Дадлага гүйцэтгэх сургуулийн жагсаалт гаргаж, хамтран ажиллах гэрээ байгуулна.
5.1.3 Дадлагын зохион байгуулалт, явцад хяналт тавьж мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулна.
5.1.4 Оюутны нэрс, удирдах багш, зарцуулах төсвийг сургалт эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэн, сургалтын албаар хянуулж, захирлын тушаалаар батална.
5.1.5 Дадлагын талаар багш оюутнаас хэрэгцээ, сэтгэл ханамжийн асуулга судалгаа авч түүний мөрөөр сайжруулах ажил зохион байгуулна.

5.2.1 Оюутанд хичээлийн бэлтгэл хангахад нь зөвлөх, хичээлийн хөтөлбөрийг хянах, батлах
5.2.2 Оюутны даасан анги болон сурагчдын зохион байгуулах ажпыг төлөвлөх, бэлтгэл хангаж зохион байгуулахад зөвлөн туслах
5.2.3 Оюутан-багшийн зохион байгуулж буй хичээл, хичээлээс гадуурх ажилд ажиглалт хийж, үнэлж дүгнэх
5.2.4 Оюутны багшлах ур чадвар, багш бие хүний төлөвшилд үнэлгээ өгч, тодорхойлолт гаргах
5.2.5 Клиник профессорын цагийн тодорхойлолт гаргах
5.2.6 Бүрэлдэхүүн болон салбар сургуульд багшлах дадлагын тайлан хамгаалах ажлыг зохион байгуулах
5.2.7 Багшлах дадлагын тайлан бичих, дадлагын үйл явцад үнэлгээ, шинжилгээ хийж, боловсронгуй болгох саналыг сургалтын албад, багшлах дадлагын төвд уламжлах

5.4 Дадлагын тушиц сургуулийн уурэг
5.4.1 Багш бэлтгэхэд ЕБС-ийн үндсэн үүрэг нь багшлах дадлагын бааз суурь байх
5.4.2 Оюутны багшлах дадлага гүйцэтгэх боломж нөхцөлийг бүрдүүлж, “Багшлах ур чадварын төв”-ийн өрөө гаргах
5.4.3 Дадлагын оюутнаас ямар нэгэн хандив хураамж, төлбөр авахгүй байх
Сургуулиас зохион байгуулж буй цаг үеийн болон олон нийтийн ажилд оюутныг татан оролцуулах
5.3.5 Оюутныг багшлах арга барил, ур '-■чдварын хөгжил, ёс суртахуун, багш бие хүний төлөвшилд үлгэр дууриал үзүүлэх багш нарт хуваарилах
5.3.6 Багшлах дадлагын явц, үр дүнд хяналт тавьж, ББС-ийн удирдлага багш нарт холбогдох санал тавьж шийдвэрлүүлэх
5.3.7 Багшлах дадлагын тайлан хамгаалалтыг сургуульдаа зохион байгуулах

5.4 Дадлагын зөвлөх профессорын уурэг

5.4.1 Оюутныг хүлээн авч, сургуулийн бүтэц, зохион байгуулалт, зорилт, үйл ажиллагаа, дүрэм журамтай танилцуулах
5.4.2 Оюутныг анги удирдан ажиллах боломжоор хангаж, ангийн ажил төлөвлөх, зохион байгуулахад нь дэмжих, зөвлөн туслах, үнэлж дүгнэх
5.4.3 Оюутанд мэргэжлийн хичээл зааж үзүүлэх
5.4.4 Оюутныг судалгааны ажил хийх орчин, нөхцөлийг бүрдүүлж, зөвлөн туслах
5.4.5 Оюутныг хичээл ажиглах, төлөвлөх, зохион байгуулах, хичээлийн хэлэлцүүлэгт оролцох боломжоор хангаж, удирдан чиглүүлэх, дэмжих, зөвлөн туслах, үнэлждүгнэх
5.4.6 Багшийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, оюутан багшид үлгэр дууриал үзүүлэх
5.4.7 Оюутанд бүтээлийн сан бүрдүүлэх, баяжуулахад нь дэмжих, зөвлөн туслах
5.4.8 Оюутан бүрт багшлах ур чадвар, багш бие хүний төлөвшлийн байдалд үнэлгээ өгч, тодорхойлолт гаргах
5.4.9 Багшлах дадлагын тайлан хамгаалах үйл ажиллагааг ЕБС-д зохион байгуулах

5.5 Оюутан-багшийн уурэг
5.5.1 Багшлах дадлагын хөтөлбөртэй танилцаж, бүрэлдэхүүн сургуулиас зохион байгуулах сургалтад хамрагдах
5.5.2 Дадлагын удирдамжтай танилцан, төлөвлөгөө боловсруулж, удирдах багшаар батлуулах
5.5.3 ЕБС, цэцэрлэгийн дотоод журам, хичээлийн хуваарь, өдрийн дэглэм, багшийн ёсзүйн дүрмийн хэм хэмжээг мөрдөж, сурагчид, багш.бусад ажилтан, ажилчид, эцэг эхчүүдтэй соёлтой харилцах
5.5.4 Дадлагын удирдамжид заасан ажлуудыг бүрэн гүйцэтгэж, хариуцлага, санаачилгатай ажиллаж, тайлан хамгаалах
5.5.5 Багшлах арга барил эзэмшинсурагчидтай хамтран ажиллах туршлага хуримтлуулж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж чадваржих
5.5.6 Дадлагын сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох гомдол гаргах эрхтэй.

Зургаа. Багшлах дадлагын үнэлгээ
6.1 Дадлага хийсэн оюутан бүр дадлагын тайлан хамгаалж, үнэлгээ авна.
ü  Оюутны багшлах дадлагыг багшлах эвдүй, ур чадвар, бие хүний төлөвшил, санаачилга, хариуцлагыг дараах дөрвөн чиглэлээр үнэлнэ
ü  Хичээлийн ажиглалт, төлөвлөлт, зохион байгуулалт, хэлэлцүүлэг, үнэлгээ (хичээлийн ажиглалтын тэмдэгдэл, нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөр, хичээлийн хэрэглэгдэхүүн, өөрийн болон дадлага удирдсан багшийн үнэлгээ)
ü  Ангитай ажилласан байдал (сурагчдын хэрэгцээний судалгаа, түүнд үндэслэсэн ангийн ажлын төлөвлөгөө, явцын тэмдэглэл, гүйцэтгэлийн байдал, өөрийн үнэлгээ)
ü  Судалгааны ажил (судалгааны аргачлал, мэдээ баримт цуглуулж, анализ шинжилгээ хийсэн байдал)
ü  Дадлагын төлөвлөгөө, тайлан, бүтээлийн сан (үзэсгэлэн)
6.2 Оюутны багшлах дадлагыг үнэлэхдээ бүтээлийн сан (тайлан үзэсгэлэн), дадлагын дэвтрийг үндэслэнэ.
6.3 Оюутны багшлах дадлагын ерөнхий дүнг хамтран удирдсан ББС-ийн багш болон дадлагын зөвлөх профессорын үнэлгз жий дунджаар гаргаж сурлагын дэвтэрт бич лж баталгаажуулна.
6.4 Хариуцах тэнхмүүд оюутны дадлагын явцын болон эцсийн үнэлгээнд анализ хийж, дадлагыг боловсронгуй болгож ажиллана.
6.5 Бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд дадлагын тайланг загварын дагуу заасан хугацаанд бакалаврын сургалтын алба, багшлах дадлагын төвд ирүүлнэ.
6.7 Багшлах дадлага амжилттай сайн гүйцэтгэсэн оюутныг шагнаж урамшуулна.
7.1 Багшлах дадлагын тайлан хамгаалалтыг үзэсгэлэн хэлбэрээр 2 удаа хийнэ.
7.2 Оюутан нь багшлах дадлагын тайланг ЕБС, цэцэрлэгт дадлагын зөвлөх профессорын удирдлага дор багаар хамгаалж, үнэлгээ авсан байна.
7.3 Багшлах дадлагын тайланг ББС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулийн хэмжээнд оюутнууд багаар хамгаалж, үнэлгээ авна.
7.4 ББС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулийн хариуцах тэнхмүүд дадлагын нэгдсэн тайланг сургалтын алба болон багшлах дадлагын төвд тайлан хамгаалалтаас хойш 7 хоногийн дотор ирүүлнэ.
8.1 Оюутан багшлах дадлага хийгээгүй буюу тайланг 60 хувиас доош үнэлгээтэй хамгаалбал дадлагыг дараа жил дахин хийнэ.
8.2 Дадлага удирдсан багшийн буруугаас оюутан дадлага хангалтгүй хийсэн, дадлагын тайлан хамгаалж чадаагүй нь тогтоогдвол тухайн багшид сургуулийн дотоод журамд заасны дагуу арга хэмжээ авна.
8.3 Дадлага удирдаж буй багш оюутнаас хандив мөнгө, бэлэг авах болон оюутанд үлгэр дууриалгүй, багшийн ёсзүйн зөрчилд тооцох үйлдэл гаргавал багшийн ёсзүйн хооронд асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.


No comments:

Post a Comment