Menu

Tuesday 28 October 2014

Экстернатаар суралцагчдад

СӨБ-ын тухай хуулиас:...................


ТАВДУГААР БҮЛЭГ


Сургуулийн өмнөх боловсролын харилцаанд оролцогчид
                               
12 дугаар зүйл. Багш, түүний эрх, үүрэг

12.1.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын                        болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана.

12.2.Багш нь багшлах эрхтэй байна.

12.3.Багшид заах аргач багш, тэргүүлэх багш, зөвлөх багш гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.

12.4.Багшийн заах арга, мэргэжлийн ур чадвар, мэргэшил дээшлүүлэх сургалтыг төвлөрсөн, бүсчилсэн            болон зайны хэлбэрээр зохион байгуулахад Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан                                         байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

       12.5.Багш Боловсролын тухай хуулийн 43.1 дэх хэсэгт заасан нийгмийн баталгаагаар хангагдана.

12.6.Эцэг, эх, асран хамгаалагчаас шалтгаалан багш илүү цагаар ажилласан тохиолдолд эцэг, эх, асран                          хамгаалагчаас төлбөр авах асуудлыг цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэр, эцэг, эх, асран                                                      хамгаалагчтай байгуулсан гэрээний дагуу зохицуулна.

12.7. Багш нь Боловсролын тухай хуулийн 44.1-д заасан эрхээс гадна хүүхдийн сургалтын ажил, эрүүл              мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох,                                    хориглоход биечлэн оролцох эрх эдэлнэ.




12.8.  Багш Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:

12.8.1.багшийн ёс зүйн хэм хэмжээг сахиж биелүүлэх;
             12.8.2.холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, цэцэрлэгийн                                  зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, тэдгээрийг хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд                                   сурталчлах;

             12.8.3.сургуулийн өмнөх боловсролын стандарт, сургуулийн өмнөх боловсролын сургалтын                                  талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга                                                                дээшлүүлэх;

             12.8.4.хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах тохиолдолд эцэг, эх,                              асран хамгаалагчтай заавал зөвшилцөх;

             12.8.5.хүүхдийн авьяас, чадвар, сонирхлыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүүхдийн эрх ашгийг                                        хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх,                    туслалцаа үзүүлэх;

             12.8.6.сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын                                           шаардлагыг хангах;
            
             12.8.7.хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн асуудлаар цэцэрлэгийн эмч болон эцэг, эх,                             асран хамгаалагчид шаардлагатай мэдээлэл өгөх;

             12.8.8.эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт тогтмол хамрагдах.



No comments:

Post a Comment